Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

100 мянга гаруй эмэгтэйн хуурамч нүцгэн зураг онлайнд таржээ


Эмэгтэйчүүдийн сошиал медиад оруулсан зургийг ашиглан нүцгэн зураг хуурамчаар бүтээж, онлайнд тараасан хэрэг гарчээ. Уг мэдээллийг нийтэд ил болгосон Sensity компанийн тайланд дурдсанаар 2019 оны долоодугаар сараас 2020 оны хооронд нийтдээ 104,852 эмэгтэйн зургийг хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар засварлаж, нүцгэн зураг болгоод Телеграмаар цацсан гэжээ. Тэдгээрийн дотор насанд хүрээгүй охидын зураг ч байгаа аж. 

Deepfake буюу дүрс бичлэгт өөр хүний царайг орлуулах хиймэл оюуны технологийг ашиглан ийнхүү олон мянган зургийг засварласан гэж Sensity компани мэдээлж байгаа юм. 

Олны танил хүмүүсийн царай, төрхийг ашиглан хуурамч порно бичлэг бүтээх нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй. Харин хувь хүмүүсийн зургийг ингэж олон мянгаар нь ашигласан тохиолдол өмнө нь гарч байгаагүй хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Жоржио Патрини ярьжээ. Сошиал медиад 'Public' тохиргоотой зургаа оруулдаг хүмүүс ийм хэргийн хохирогч болох эрсдэлтэйг тэрбээр анхааруулсан байна. 


Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүд Телеграм мессежний аппликэйшнд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хуурамч хаяг (bot) үүсгэх ба эмэгтэйчүүдийн зургийг хормын дотор нүцгэн болгон засварлаж, хүмүүс рүү илгээдэг гэнэ. 

Түүнчлэн уг хуурамч хаяг Оросын сошиал медиа платформ болох VK-д төлбөртэй зар сурталчилгаа олноор байршуулсныг тогтоожээ. Sensity компани эдгээр мэдээллийг VK, Телеграм компани руу илгээсэн ч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна гэжээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.