UBLife Logo
-

Курдистан ТУСГААР ТОГТНОХООР бүх нийтийн санал асуулга явууллаа

UBLife
UBLife
Курдистан ТУСГААР ТОГТНОХООР бүх нийтийн санал асуулга явууллаа

Дэлхийн хамгийн том тусгаар тогтноогүй үндэстэн болох Курдуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл үргэлжилсээр байна. Даваа гарагт Иракын Курдистаны Өөртөө Засах муж улс Иракаас салан тусгаарлах бүх нийтийн санал асуулга явуулж, 92 хувийн саналаар “Салан тусгаарлах нь зөв” гэсэн хариу гарсан. Тэгвэл Курдууд өөрийн эрх мэдлийг гартаа авах нь Иракчуудад таалагдсангүй. Иракын Засгийн Газрын зүгээс Курдистаны энэхүү санал асуулгыг хууль бус үйлдэл гэж мэдэгдээд энэхүү бүс нутгийн зөрчилтэй байдал Ойрхи Дорнодод ширүүн тэмцэл авчирна гэж үзжээ. 

Курд үндэстэн Ирак, Турк, Сири, Ираны нутагт тархан суурьшдаг бөгөөд ойролцоогоор 50 сая хүн амтай гэдэг ч эдгээр улсын эрх баригчид угсаатны дангааршлаас сэргийлэхдээ хүн амын тооллого явуулдаггүй аж. Сири улсад хоёр сая гаруй курд үндэстэн амьдардгаас 800 мянга нь иргэншилгүйн улмаас хууль бусаар оршин суудаг юм. Одоогийн Иракын Курдистан 1991 оноос хойш автономит эрхтэй болжээ. 

Курдистан тусгаар тогтновол Ирак газрын тос, уул уурхйн хувьд хамгийн ашигтай бүсээ алдах учир эрх баригчид болгоомжилж байна гэж судлаачид үзжээ. Курдистаны тусгаар тогтнолд ганц Ирак  дургүйцсэнгүй. Сири, Иран, Турк улсууд эсэргүүцлээ илэрхийлж энэ санал асуулгыг хууль бус гэдэгт санал нэгджээ. Турк улсын хувьд Курдистантай хийх хоёр талын худалдааны зах зээл 10 тэрбум ам.доллараар хэмжигддэг юм.

Багдадын эрх баригчдын хүсэлтээр Иран улс Курдистанаас гарах, ирэх чиглэлийн бүх нислэгийг зогсоосон юм. НҮБ-ийн зүгээс Иракын бүрэн бүтэн байдал, энх тайвныг дэмжиж буйгаа илэрхийлж Курдистаны санал асуулгыг хууль ёсны дагуу явуулах шаардлагатайг мэдэгджээ.

Санал хураалтад 3.3 сая иргэн оролцсоноос 2.9 сая нь “Тусгаар тогтнохыг дэмжинэ” гэсэн хариу өгсөн бол 224464 иргэн татгалзсан хариу ирүүлжээ. Курдистаны засгийн тэргүүн Масуд Барзани энэхүү санал асуулгыг тусгаар тогтнолын эхлэл гэж үзээд цаашид юу ч болсон курд үндэстэн даван гарах ёстой гэжээ. Харин Иракын  Ерөнхий сайд Хайдер Ал-Абади “Өөрийн улсынхаа нэг хэсэгтэй хатуу ширүүн тэмцэл өрнүүлнэ гэдэг байж болшгүй зүйл. Гэхдээ нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэнэ.” гэж мэдэгдэв. Курдистаны дарагийн санал асуулга 11-р сарын 3-нд явагдах бөгөөд энэ хүртэл хоёр талын байдал хурцдахыг эх баригчид сануулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зарим улс орнууд Ирак дахь иргэдээ эх орондоо буцахыг ч анхааруулжээ. 

 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
38
34
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.