Өдөр тутмын ажил, амьдралаа интернэт, цахим сүлжээгүйгээр төсөөлөхөд бэрх болсон өнөө үед хүн бүр цахим аюулгүй байдлаа анхаарах шаардлагатай болжээ. Та “Wifi” төхөөрөмжөө асаах төдийд л хэдэн мянган сүлжээнд холбогдож, өөрийн мэдээллээ тараасаар байдаг.
![](https://i.kinja-img.com/gawker-media/image/upload/s--FEQTJ9G7--/c_scale,fl_progressive,q_80,w_800/1410051518754287654.jpg)
Нийгмийн сүлжээнд хамгийн идэвхтэй гэгддэг фэйсбүүкт таны хаяг асахад л өнөөг хүртэл тус сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн мэдээлэл, өдөрт хэчнээн цаг ямар үед идэвхтэй байдаг зэрэг нарийвчилсан мэдээлэл тус сүлжээнд хадгалагдсаар байдаг аж. Энэхүү хэрэглэгчийн мэдээллээр дамжуулан сурталчилгааны агентууд зарын мэдээллээ тараадаг.
Фэйсбүүкийн хөгжүүлэгч нар “Шинэ үеийн цахим сүлжээ танд яаж сурталчилгаа хүргэх вэ гэдэгт л төвлөрөн ажилладаг” гэж үздэг. Тиймээс өдөрт хэдэн мянгаар тоологдох сурталчилгаа таныг зовоогоод байгаа бол сүлжээ бүрт тохирох доорх хаягуудаар өөрт ашигтайгаар тохируулж болох юм. Өөрийн дуртай, дургүй сэдвээ оруулснаар танд хэрэгцээгүй сурталчилгаа ахин гарч ирэхгүй. Ингэснээр хэрэгтэй мэдээллээ ч цаг алдалгүй авах боломжтой.
Мөн энэ эсвэл энэ сайтаар цахим сүлжээнд таны ямар мэдээлэл хэрхэн хадгалагддаг талаар мэдээлэл аваарай.
Ингээд ахин хэрэгцээгүй сурталчилгаа гарч ирэхгүй боллоо
![](https://media2.giphy.com/media/3og0Ixy0rCPR7702I0/giphy.gif)
Холбоотой нийтлэл:
-Фэйсбүүкт цаг алдахгүй байх үр дүнтэй 9 арга
-Гар утаснаас зураг, бичлэг алдахыг хүсээгүй хүн бүрт хэрэгтэй 6 зөвлөмж
-Яаралтай үед хэрэг болох гар утасны 8 тохиргоо
Эх сурвалж: Nytimes.com