Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Single ladies-3” киноноос онцлох 6 баримт


 

  1. “Single ladies-3” кино романтик инээдмийн “Single ladies” цувралын гурав дахь бүтээл бөгөөд гурван киноны туршид гол дүрийн 3 эмэгтэй жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар солигдоогүй, харин туслах дүрүүдийн хувьд П.Эрдэнэзааны тоглодог захирлын дүрээс бусад нь давтагдаагүй. Энэ удаа А.Дашпэлжээ, С.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ж.Алтаншагай, ёодол дуучин П.Баярцэнгэл, топ модель Э.Сэлэнгэ, залуу жүжигчин Г.Ананд, Б.Сансармаа нар чадварлаг тогложээ.

  1. 20, 30, 40 настай, ганц бие 3 бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нөхөрт гарах чин хүсэл болон нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан нэг сэдэвтэй кино боловч цуврал бүрийн санаа өөрчлөгдөнө. “Single ladies-3”-т тэдний хамгийн секси имижийг бүрдүүлдэг нэг нь нөхөрт гарсан байх бөгөөд бүр хойд ээж болж амжсан байна.

  1. “Single ladies-3” кинонд бүсгүй хүний гоо үзэсгэлэнг байгалийн сайхантай хослуулж чадсанаараа гайхалтай. Киноны баг үүний тулд 5000 км газрыг туулж Баян-Өлгийн хязгаарт хүрнэ.  

  1. “Single ladies”-ийн эхний 2 цуврал хувцасны донж, чамин дизайнаараа бусдаас өөр түвшинд хийгдэж байсан бол гурав дахийн тухайд Монголын хамгийн ганган дэгжин кино болж чаджээ. Хөдөөгийн онгон зэлүүд байгаль, бартаат зам, шавар шавхайд жийнс, эсвэл аяллын хувцас өмсдөг хэв маягийг “U film” торгон алчуураар таягдав.

  1. “Single ladies-3” киноны нээлтийн үеэр олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд зураг авалтад ашигласан гэрийг бэлэглэв. Жүжигчин Б.Ундармаа "Энэ сарын 22-ны билэгт сайн өдөр манай кино багийнхан Бямбаадаа гэрийг нь барьж өгөөд, хамт хоол хийж идээд сайхан зүйл ярилцан инээлдэнэ" хэмээв. 

  1. “Single ladies-3” гараад эхлээгүй байгаа ч 4 дэх цувралыг хүлээх нэгэн зангилаа кинондоо үлдсэн. Ариунсанаагийн ажилладаг компанийн захирал ганц бие юм биш үү, хүүхнүүд ээ? 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
11 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
13 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.