UBLife Logo
-

Албан журмын цэрэг татлагатай улс орнууд

Албан журмын цэрэг татлагатай улс орнууд

Энэ сарын 22-ны өдөр цэргийн жинхэнэ албаны энэ оны хоёрдугаар ээлжийн татлага дууслаа. Монгол Улсын хуулиар манай улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүд 1 жилийн цэргийн алба хаах ёстой байдаг.

Дэлхий нийтийн жишгээс харахад ихэнх улс орон гэрээт армитай болох хандлагатай байна. Энэ нь ч аргагүй. Байнгын бүрэлдэхүүн, цэрэг дайчидтай арми байлдааны ур чадвар өндөр байдаг билээ. Армид алба хаах үнэн сонирхолтой эрсийг л цэргийн албанд сайн дурын үндсэн дээр авдаг орны тоо нэмэгдэж байгаа ч албан журмын татлагатай улс байсаар байна. Ингээд албан журмаар иргэдээ цэрэгт татдаг улс орнуудыг танилцуулья.

Австри

Энэ улсын эрэгтэй иргэн бүр цэргийн албыг 6 сар хаах үүрэгтэй. Мэдээж дүйцүүлэн алба хааж болно. Ингэсэн тохиолдолд улс орны төлөө 9 сар ажиллах болдог.

Ангол

2 жилийн албатай. Гэхдээ энэ хоёр жил дээр карантинд хичээллэх 6 сар нэмэгдэнэ. Дуртай ч дургүй ч амьдралынхаа 2 жилийг армид өг гэж эрчүүддээ тулгадаг орон.

Бермуд

38 сарын урт удаан цэргийн албан үүрэгтэй. Харин цэрэгт татах арга нь дэлхийн өөр хаана ч байхгүй өвөрмөц. Үндэсний хэмжээний сугалаа явуулж, “аз таараагүй” нь цэрэгт явдаг. 38 сар удаан хугацаа ч баяр наадам, амралтын өдрүүдэд цэргүүдээ гэрт нь явуулдаг.

Хойд Солонгос

10 жилийн цэрэг гэж энэ улсад л байдаг. 17 настайд нь армид татаад 30 нас хүрэх гэж байхад нь халдаг. Гэхдээ ажилгүй, ядуу зүдүү байснаас цэргийн албыг сонгосон нь дээр байж болох.

Өмнөд Солонгос

Алдартай дуучин, тамирчин ч байсан эрэгтэй л бол 27 сар цэргийн алба хаах хуультай. Хажууханд нь 10 жилийн цэрэгтэй аймаар хөрш байхад аргагүй. Байнгын түгшүүр, айдаст байгаа тул цэргээс хэн ч зугтаж чадахгүй.

Ливи

Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүх нийтээр 2 жил цэргийн алба хаах хуультай. Тэгш эрх гэж энэ. Ер нь дунд сургуулиас л цэрэгжилтийн хичээл орж, томчууд нь ч ихэнх цагаа дайны талбарт өнгөрөөдөг улс.

Норвеги

Норвегичуудын хувьд цэрэгт явах нь нэр төрийн хэрэг. Хуулиар 19 сарын алба гэж заасан байдаг ч үнэндээ нэг жил алба хаана. Гэхдээ тогтсон цагт цэрэг татаад байхгүй. Армид онгорхой орон тоо гартал хүлээнэ.

ОХУ

Оросын арми орчин үеийн арми болох замдаа бага багаар дөхсөөр байгаа. Мэргэжлийн гэрээт армитай болж байгаа тул 2008 оноос цэргийн хугацааг 1 жил болгон багасгасан. Дүйцүүлэх алба гэж гаргаснаар шашин шүтлэгээс болж, дэглэдэг явдал буурсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.