Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

UB LIFE ЗӨВЛӨГӨӨ: “CHEVENING тэтгэлэгт өрсөлдөхдөө заавал анхаарах 13 ЗҮЙЛ”

Тэтгэлгийн талаарх "Яаж? Яагаад?" гэсэн бүх асуултын хариу.


 Их Британийн Засгийн газраас хэрэгжүүлдэг Чевнингийн тэтгэлгийн талаар та дуулсан бизээ. Олон  улсын чадварлаг манлайлагчдын амжилтын гүүр болсон уг хөтөлбөрт та ч бас өрсөлдөж, Их Британид өндөр боловсрол эзэмших боломжтой. Харин "Би чадах болов уу?", "Миний шаардлага хүрэх үү?" зэрэг эргэлзээтэй асуултуудад тань хариулт өгөхөөр бид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын элчин сайдын яамны Чевнинг хариуцсан мэргэжилтэн Р. Энхмаатай холбогдлоо.  

Чевнинг тэтгэлэг жил бүр зарлагддаг тул та цаашид ч уг тэтгэлэгт хамрагдахаар төлөвлөж байгаа бол хэрэгцээтэй мэдээллийг эндээс аваарай. 

Холбоотой нийтлэл: Английн Засгийн газрын "Chevening" тэтгэлгийн талаар таны мэдэх ёстой бүх зүйл 

I. Тэтгэлэгт өрсөлдөх 5 шаардлага

/Эдгээрийг өөрт тохирох эсэхийг маш сайн баталгаажуулах хэрэгтэй/

Image result for chevening mongolia

1. Бакалаврын зэргээ хамгаалсан. Тэтгэлгийг зөвхөн мастерийн хөтөлбөрт олгох бөгөөд бакалаврын зэргээ хамгаалсан байх ёстой. Гэхдээ хэдэн ч жилийн өмнө төгссөн байж болох бөгөөд уг тэтгэлэгт нас хүйс үл хамаарах юм. Мөн мастерийн зэрэгтэй бол өөр чиглэлээр суралцах боломжтой.
2.  Бакалаврын голч оноо 3.0 ба түүнээс дээш. Өөрөөр хэлбэл 2.8, 2.9, 2.95 зэрэг оноог хүлээн зөвшөөрөхгүй.
3. Англи хэлний мэдлэгтэй. Хамгийн багадаа  IELTS 6.5, TOEFL IBT 79 онооны аль нэгийг эзэмшсэн албан ёсны гэрчилгээтэй байх ёстой. Гэхдээ та хэлний оноогоо хараахан аваагүй байгаа бол 2018 оны 7-р сарын 12-ноос өмнө шалгалтаа өгөн оноогоо хамгаалахад болох юм. 


 

4. 2 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай. Үүнл заавал Нийгмийн даатгалаар баталгаажсан, дараалсан хоёр жил байх албагүй юм. Сайн дурын ажил, хагас цагийн болон өөр өөр хугацаатай ажилласан жил тань нийлээд ажлын цагаар тооцон 2 жил болоход хангалттай. 
5. Хөтөлбөрөө дуусаад 2 жилийн дотор эргэн ирэх. Эх орондоо эргэн ирж, суралцсан мэдлэг туршлагаараа 2 улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлэх суралцагчийг сонгон шалгаруулдаг нь тэтгэлгийн ач холбогдол юм. Хөтөлбөрийн хугацаанд академик мэдлэг чадвартай болохоос гадна Англи улсын түүх соёлтой танилцах тул цаашид 2 улсын хамтын ажиллагаанд гүүр болон ажиллах ч боломжтой. 

II. Зорилго, хүсэл мөрөөдөлдөө нийцүүлэх

Image result for i'm chevening scholar

/Хөтөлбөрт өрсөлдөхдөө хийх сонголт, алхам бүрт өөрийн хүсэл мөрөөдлөө уялдуулах/

6. Өөрийн сонголтоор 3 хөтөлбөр сонгох. Чевнинг хөтөлбөрт бүртгүүлэхдээ нийт 3 хөтөлбөр сонгох хэрэгтэй. Ингэхдээ нэг их дээд сургуулиас гурван хөтөлбөр, өөр өөр их сургуулиас нэг нэг хөтөлбөр гэхчлэн сургууль үл хамааран 3 хөтөлбөр сонгох юм. Хөтөлбөрөө сонгоод бүртгүүлчихсэн бол өөрчлөх боломжгүй тул өөрийн сурах сургууль, тэнхим, мэргэжил, заах онцлог зэргийг сэтгэл гарган судлах хэрэгтэй. Тэтгэлгийн онлайн бүртгэлийн хуудсаар нэвтрэн, бүртгэлтэй хөтөлбөрүүдээс сонгон судлаарай. 

Image result for chevening scholarship universities
 

7. Эссэ таны өмнөөс ярьна. Тэтгэлэгт бүртгүүлэхэд 4 эссэ бичих шаардлагатай бөгөөд эдгээр нь таны ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийг илтгэж, тэтгэлгийг аван суралцсанаар 2 улсын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж чадах зэрэг таны бусдаас ялгарах дүр төрхийг бий болгоно гэдгийг санаарай. Таны бусад бүх материал бусадтай адил байж болох ч эссэ л таныг илэрхийлж, тэтгэлгийн эзэн болоход онцгой нөлөөлөх тул өндөр хэмжээнд бэлтгэх хэрэгтэйг мэргэжилтэн Р.Энхмаа онцолсон юм. 

III. “Яагаад заавал Чевнинг гэж?”

/Жил бүр зарлагддаг олон зуун тэтгэлгээс “Яагаад Чевнинг гэж?” гэсэн асуултад өөрийн хариултыг олсны дараа эхлээрэй/

Image result for chevening scholar

8. Чевнинг бол манлайлал. Бусад тэтгэлгээс ялгаатай нь тус тэтгэлэг Их Британийн Засгийн газрын Гадаад харилцаа, Хамтын нөхөрлөлийн Газраас санхүүжүүлдэг тул дэлхий даяарх залуусаас 2 улсын хамтын ажиллагаанд манлайлал болж чадахуйц, чадварлаг удирдагчийг бүтээхээр зорьдог аж. Тиймээс ярилцлагын үеэр “Яагаад заавал энэ тэтгэлгийг сонгосон бэ?” гэсэн асуултад өөрийн байр суурийг олж, тунгааж, түүнээ хүчтэй илэрхийлэх нь танд +10 оноо л гэсэн үг. 
9. Сонгосон хөтөлбөрийнхөө онцлогийг судлах. Тэтгэлэгт сургалтын төлбөр, орон байрны зардал, 2 талын унааны зардал, эрүүл мэндийн даатгал, сар бүрийн амьжиргааны зардал зэргийг олгодог. Харин MBA буюу Бизнесийн Удирдлагын мастерын хөтөлбөрт суралцах бол 18 мянга хүртэлх фунт олгох бөгөөд бусад зардлыг хувиасаа төлөх хэрэгтэй гэх мэт.
10. Суралцагчдын тоо хязгааргүй. Бусад тэтгэлэгт хамрагдах тоо заадаг бол Чевнингийн тэтгэлэгт шаардлага хангасан боловсон хүчнийг тоо үл заан бүгдийг хамруулдаг. 1993 оноос хойш нийт 120 гаруй Монголчууд, 2017-2018 оны хичээлийн жилд 12 Монгол оюутан тус тэтгэлэгт шалгарсан юм. 

IV. Мэдэхэд илүүдэхгүй.

11. Монгол оюутны давуу талаа ашиглаарай. Монголоос өрсөлдөх суралцагчид онц шаардлагатай мэргэжлүүд буюу Цаг агаарын өөрчлөлт, Ардчилал, Байгаль орчны хамгаалал, Сайн засаглал зэрэг чиглэлийг сонгон суралцвал бусдаас илүү тэтгэлэгт хамрагдах давуу тал нээгдлээ гэсэн үг.  

Image result for chevening mongolia

12. Мэдээллийг албан ёсны эх сурвалжаас. Тэтгэлэгтэй холбоотой асуултыг Монгол дахь Чевнингийн хороонд мэдээлэх бол суралцах хөтөлбөрийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн их сургуультайгаа холбогдон авах хэрэгтэй.

13 Шаардлагатай огноог мэдэх. 

/Суралцагч тэтгэлэгт тэнцэх, тухайн их сургуулийнхаа хөтөлбөрт тэнцэх гэсэн хоёр шатыг давах ёстой бөгөөд энэ нь эхлээд сургуульдаа тэнцэх шаардлагатай гэсэн үг биш юм. Хөтөлбөртөө тэнцсэн хариу авсан эсэхээс үл хамааран тэтгэлэгт өрсөлдөх эрхтэй./

-Тэтгэлгийн бүртгэл 2017 оны 11 сарын 7-нд хаагдана. 
-2017 оны 11, 12 сард тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна.
-2018 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтад орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана.
-2018 оны 3-5 сард Ярилцлага Монгол дахь Их Британийн ЭСЯ-нд явагдана.
-2018 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна.
-2018 оны 7-р сарын 12-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа аль нэг сургуулиас авсан байна.
-2018 оны 9-10 сард хөтөлбөр эхэлнэ. 

Related image

Чевнинг тэтгэлгийн албан ёсны цахим сайт

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын элчин сайдын яамны фэйсбүүк хуудас

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
16 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
46
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.