UBLife Logo
Аялал

Хамгийн урт аяллын сүүлчийн гараа МОНГОЛООС эхэлнэ

UBLife
UBLife
Хамгийн урт аяллын сүүлчийн гараа МОНГОЛООС эхэлнэ

Дэлхийн явган аяллын дээд амжилтыг тогтоохоор 19 жил аялаад буй Их Британийн аялагч Карл Бушби аяллын сүүлийн гараагаа Улаанбаатар хотоос эхлэхээр болжээ. 58 мянган км үргэлжлэх түүний төлөвлөгөөнд 12 мянган км газар үлдээд байгаа бөгөөд энэ замыг Монгол, Америк тэргүүтэй 8 хүний багтайгаар, зөвхөн тэмээтэй туулах юм. 

Энэ бямба гарагт хөдлөх аяллын баг Улаанбаатараас хөдлөн Хятад, Казахстан, Узбекистан, Түрк, Иран, Болгар, Роман, Унгар, Австри, Герман, Франц гэсэн маршрутыг тэмээтэй туулж, 2021 онд Лондон хотноо өндөрлөнө. 

“Хүн төрөлхтөн танин мэдэхүйн төлөө төрсөн гэж би боддог.  Чингис хаан, Марко Поло, Швед эрдэмтэн Свен Гедин, Хятадын аялагч Жанг Чианг гээд дэлхийн бүх цаг үеийн түүхэн хүмүүсийн адил аяллаа үргэлжлүүлэхийг хүсдэг. Сүүлийн гараанд маань олон улсын чадварлаг аялагчид нэгдсэн маш баяртай байна” гэж Карл Бушби хэлжээ. 

Аяллын Монгол дахь ахлагчаар олон жилийн туршлагатай аялагч Н.Байгалмаа ажиллах юм. Тэр “Миний олон жил мөрөөдсөн аялал эхлэх гэж байна. Дэлхийд эх орноо таниулах, гайхалтай аяллын нэг хэсэг болж буйдаа баяртай байна” гэж хэлжээ. Н.Байгалмаа эх орныхоо бүхий л үзэсгэлэнт байгаль, мөнх цаст уулсын оргилд амжилттай гарсан олон улсад “данстай” аялагч юм.

Аяллын багт:

Карл Бушби: Их Британийн иргэн, 1998 онд аяллаа эхэлснээс хойш Чилийн Пунта Аренасаас Аргентин, Колумбаар дайран Төв Азид аялсан. Аляскаас ОХУ-д очихын тулд Берингийн хоолойгоор сэлж, Чойбалсан хотоор дайран Улаанбаатарт ирээд байна. Түүний аялал өндөрлөвөл дэлхийн дээд амжилт тогтоох юм. Одоогоор хамгийн урт явган аялал 30 мянга гаруй км замаар хэмжигдэж байна. 

Ангела Максвел: Америкийн иргэн, эмэгтэй аялагч 12 улсаар дамжин 16 мянга гаруй км газрыг туулаад байна. 

Мурат Яалкин Тэнгиссон: Олон жил баруун өмнөд улсуудаар аялсан өндөр туршлагатай Германы аялагч.

Габриэл Шонерд: Америкийн хөгжимчин, аялагч бөгөөд 2005 оноос хойш 4000 гаруй км газрыг туулжээ. 

Тэмээ: Монголын говь нутгийн хүч чадал ихтэй тэмээ зам туулна. 47 кг жинтэй ачаа даах чадалтай. Аялагчид тэмээ бүртээ нэр өгсөн нь: Говь, Айргана, Бровнье, Жожо, Луу, Чингис, Клөүд, Харли болон Кингстон юм. Мөн аяллын үеэр хил гаран явах шилмэл тэмээд эргээд Монгол аялагчидтай хамт эх орондоо ирэх аж. 

 

Эх сурвалж: Hulldailymail.co.uk

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
26
40
21
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.