"Уучлаарай", "Хоцорчихлоо"... Энэ үгс танд танил санагдаж байна уу? Өглөө бүр ажил, хичээлээсээ хоцорсоор нэг л мэдэхэд хамт олныхоо дунд "муу нэртэй" болчихсон юм биш биз? Тэгвэл АНУ-ын судлаачид энэ төрлийн зуршил даамжирвал "late symdrom" буюу хоцрох рефлекстэй болгодгийг онцолжээ. Гэхдээ энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн үг биш. Багахан цаг төлөвлөлт л байхад бүх зүйл эерэгээр шийдэгдэх болно.
1.Таны хувьд "Хурдан” гэсэн ойлголт байдаггүй. "Маш тайван, нухацтай" энэ үгс л таныг тодорхойлно.
Яарвал даарна гэдэг шүү дээ.
2. Хоцорсон үед анги, хурлын үүдээр орно гэдэг бүх хүний анхаарлыг татахад хүргэнэ.
3. Таны хувьд хэзээд ч хоцрох ямар нэг шалтгаан гараад л ирдэг.
Машин түгжрэх, автобус хүлээх, цахилгаан шат зогсох гээд зөвхөн танд л тохиогоод байгаа мэт “хоцрох” бүтэлгүйтлүүд олон бий.
4. Хүмүүс энэ бүхнийг мэдэхгүй мөртлөө таныг шүүмжлэхэд газрын гаваар орчихмоор санагдана.
Тэд:
Харин та:
5. Ажлын ярилцлага, чухал хурлын үеэр хэтэрхий санаа зовсондоо бараг цагийн өмнө ирчихнэ.
Заримдаа тун яаруу нэгэн болж хувирна гээч!
6. Хоцрох бүрт сандрах тул хэдхэн минут хэмнэхийн тулд яахаас ч буцахгүй.
7. 9:00 цагаас хичээл, ажилтай ч 08:50 болоход юу өмсөхөө шийдээгүй л байна.
Учир нь та эмх замбараагүй дүр төрхтэй явахыг тэвчиж чаддаггүй.
8. Энэ бүхний шалтгаан оройтож унтах гэдгийг та маш сайн мэднэ.
Шөнө оройн цагаар л үр бүтээлтэй "сууж" чаддаг зуршлаа яаж өөрчлөхөө мэдэхгүй л яваа.
9. Өглөө эрт сэрнэ гэдэг таны хувьд тун бэрх.
10. Сэрүүлгэний “snooze” товчийг байн байн хойшлуулсаар залхсан.
11. Таныг үргэлж хоцорч буйг анзаарсан найзууд тань уулзахаасаа цагийн өмнө гэж танд хэлдэг болсон.
12. Таныг цагтаа ирсэн байхыг хүмүүс харвал:
-Ямар сонин хүн бэ? гэж элэглэх, бахархах аястай хэлцгээдэг.