UBLife Logo
OMG

Дэлхийн хамгийн өндөр 12 хүн

Дэлхийн хамгийн өндөр 12 хүн

Дэлхийн хамгийн өндөр хүмүүс хаана байдаг бол? Сагсан бөмбөгт үү? Үнэнийг хэлэхэд ихэнх өндөр хүмүүс спорт хөөдөггүй. Тэд төрөлхийн эрүүл мэндийн асуудалтай байдаг тул биеийн ачааллаас зайлсхийж, аль болох бага хөдлөхийг боддог. Ингээд дэлхийн хамгийн өндөр хүмүүстэй танилцая. Энд 2 метр 40 см-аас өндөр хүмүүс орсон бөгөөд манай монголчууд ч багтсан. Гэхдээ манайхан алдар цуутай тамирчин хүмүүс байлаа.  

12. Пүрэвийн Гонгор

Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэрбээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, заан маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Монгол Улсын Ерөнхий Сайд Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчлахад П.Гонгор бүрэлдэхүүнд нь орж явж байжээ. 1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс Гонгортой уулзаж, зургийг нь авч, өндрийг нь хэмжин, 2 метр 41 см гэж тодорхойлжээ. Гэхдээ зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Өндөр Гонгор 50 шахам насандаа 1920-иод оны эцсээр нутаг усандаа нас баржээ. Тэрбээр даншгийн начин цолтой сайн бөхчүүдийн нэг байсан юм.

11. Дээдэнжидийн Рагчаа  

Монголын хамгийн өндөр хүн гэгддэг Д.Рагчаа нь спортын нэрт тамирчин байлаа. 2004 оноос Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-т “Баянзүрх буллз” багт тоглож, 2004-2005 оны сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн аваргын алтан медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан авьяаслаг тоглогч байсан. 2004 онд “Их Монголын алтан од” өргөмжлөл хүртэж байсан ба 2006 онд АНУ-ын Чикаго хотод болсон “Дэлхийн хамгийн өндөр хүн” шалгаруулах тэмцээнд оролцож, 1-р байрт шалгарч, Монгол орныхоо нэрийг гаргаж байсан юм. Түүний биеийн өндөр 2 метр 45 см байсан бөгөөд 27 насандаа машины ослоор үрэгдсэн билээ.

10. Бернард Койн (Bernard Coyne)

Бернард Койн албан ёсоор 2 мер 49 см өндөр байсан гэж тэмдэглэгджээ. Тэр бэлгийн бойжил нь хоцрохын хэрээр өсдөг өвчинтэй байсан бөгөөд үхэн үхтлээ өссөн юм. Нас барахдаа 2 метр 53 см байсан гэдэг ч батлах зүйл үгүй. 1897 оны долоодугаар сарын 27-нд төрж, 1921 онд 23 настайдаа нас баржээ.

9. Дон Келер ( Donald A. Koehler/Don Koehler)

Дон Келер 1969 оноос 1981 он хүртэл дэлхийн хамгийн өндөр хүний хэргэмийг зүүсэн хүн. Мөн л 2 метр 49 см өндөртэй. Дон 10 наснаасаа гэнэт өсч эхэлсэн бөгөөд ихэр эмэгтэй нь 1,75 метр байв. Тэд Гиннесийн номонд хамгийн өндөр, нам ихрүүд болон бичигджээ. Энэ аварга биет хүн 1925 онд төрж, 1981 онд 59 настайдаа зүрх нь зогсон, энэ ертөнцийг орхисон юм.

8. Викас Аппал (Vikas Uppal)

Викас Аппал 2,51 см өндөр, Энэтхэгийн хамгийн өндөр хүн байлаа. Харамсалтай нь Гиннесийн номны төлөөлөгчид түүнийг нэг ч удаа хэмжиж байгаагүй болохоор эмч, найз нөхдөд нь итгэхээс өөр арга байгаагүй гэдэг. Вик 1986 онд төрж, 2007 онд 21 настайдаа тархины хагалгааны үеэр нас барсан.

7. Султан Кёсен ( Sultan Kösen)

Турк залуу Султан Кёсен 2,51 см өндөр, өнөө цагийн хамгийн өндөр хүн. Эмчилгээ сайн хийсний ачаар түүний өсөлтийг 2012 онд зогсоож чадсан юм. Ингэснээр тэр бусад өндрүүдээсээ урт наслах магадлал тун өндөр болсон.

6. Эдуард Бопре ( Edouard Beaupré)

Канадын Эдуард Бопре нас барахдаа 2,51 см өндөр байсан. Гэхдээ бусад аварга биетүүдээсээ ялгаатай нь маш хүчтэй хүн байсан бөгөөд циркт хүндийг өргөдөг, барилддаг ажилтай байлаа. Эдуард Бопре 1881 онд төрж, 1904 онд 23 настайдаа нас барсан. Түүний занданшуулсан шарил Монреалийн их сургуульд үзмэр болсон байсан ч Шүүхээс эх нутагт нь оршуулах шийдвэр гаргасан юм.

5. Вэйно Мюллиринне (Väinö Myllyrinne)

2,51 см өндөртэй Финландын Вэйно Мюллиринне 1961-1963 онд дэлхийн хамгийн өндөр хүн байсан. Бусдаасаа ялгаатай нь тэр гэнэт өсөөгүй бага багаар өссөн юм. 21 настайдаа 222 см болсон бөгөөд 40 хүртлээ өссөөр байв. Вэйно Мюллиринн бол цэрэгт алба хаасан хамгийн өндөр хүн. 1909 онд төрж, 1963 онд 54 насандаа насан эцэс болжээ.

4. Леонид Стадник

Украины Леонид Стадник 2 метр 57 сантиметр өндөр байлаа. Гэвч олны анхаарлыг татахгүйн тулд Гиннесийн номныхныг хүлээн авдаггүй байжээ. 12 настайгаасаа гэнэт өссөн тэрбээр 2014 онд тархины өвчнөөр нас барсан.

3. Жон Кэрролл (John Carroll)

Америкийн Жон Кэрроллийг 2 метр 63 см өндөр байсан гэдэг ч хүзүү нь мурий байсан тул яг таг өндрийг нь хэмжиж чадаагүй гэдэг. 1967 онд 37 настайдаа энэ ертөнцийг орхисон.

2. Жон Роган (John Rogan)

Жон Роганыг 2 м 68 см байсан гэдэг ч яг төрсөн он сар нь тодорхойгүй. Учир нь тэр 12 хүүхэдтэй боолын гэрт төрсөн юм. 13 настайгаасаа бусад хүмүүсээс хавьгүй өндөр болсон тэр хүмүүстэй зураг авахуулан, хөрөг зургаа зарж мөнгө олдог байв. 1905 онд үхэх хүртлээ тэр өссөөр байсан юм. Хамгийн өндөр хар арьст хүн.

1. Роберт Уодлоу (Robert Wadlow)

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр эрхэм бол Америкийн Роберт Вадлоу. 1918 онд төрсөн энэ хүн  2 метр 72 сантиметр өндөр байсан юм. Түүний өндрийг нас барахаас нь 22 хоногийн өмнө буюу 1940 оны долоодугаар сарын 15-нд хэмжжээ. Тэр 22 настайдаа цусны халдварын улмаас нас барсан. Хэдий эрүүл мэндийн асуудалтай байсан ч Роберт хууль зүйн их сургуульд сурч байлаа. Оршуулгын ёслолд түүний авсыг 12 хүн өргөж, булшийг эцэг эхийнх нь хүсэлтээр бетоноор хамгаалсан. Учир нь ясыг нь хулгайлах гэсэн хүн маш олон байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
18
1
7
1
4
1
21
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.251.110.202