UBLife Logo
Дэлхий

Анх удаа ТОЛГОЙ шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

UBLife
UBLife
Анх удаа ТОЛГОЙ шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүний толгой шилжүүлэн суулгах мэс заслыг Италийн мэдрэлийн их эмч Сержио Канаверо гүйцэтгэжээ.

Тэрээр анх 2013 онд энэ төрлийн мэс засал хийх боломжтой гэж үзэн, судалгаа шинжилгээ хийсээр ирсэн. Нуруу нугас, булчингийн хүнд өвчлөл, хорт хавдрын улмаас биед нь саажилт үүссэн олон мянган хүмүүст толгой шилжүүлэн суулгах нь амьдрах хүчийг өгнө гэж тэр хэлж байв. Энэ удаагийн мэс заслаар амьгүй донорын толгойг өвчтөнд шилжүүлэн суулгасан байна. 

Мэс засалд ОХУ-ын иргэн, генетикийн ховор өвчтэй Валерий Спиридонов орсон байна. “Мэс заслын ач холбогдол нь толгой шилжүүлэхэд бус, тархийг зөөвөрлөх. Толгойг донороос салгасны дараа 10-15 хэмд хөргөж, хэсэг хугацааны “нойр”-т автуулсны дараа суулгана. Ингээд удалгүй тархи цусан хангамжаар хангагдана” гэж Сержио Канаверо хэлжээ. 

Мэс заслын зардал 15 сая гаруй ам.доллар болсон бөгөөд БНХАУ-д гүйцэтгэжээ. Учир нь АНУ, ОХУ, Европын холбоо энэ төрлийн эмчилгээг хориглодог аж.

Эх сурвалж: Unilad.co.uk

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.