Олон улсын гэрэл зургийн "Сиена 2017" наадмын хамгийн шилдэг уран бүтээлүүдийг хүргэж байна. Үзэсгэлэнт байгаль, газар нутаг, дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийн дахин давтагдашгүй өнгө төрх танд нэгийг бодогдуулах нь лавтай. Тус наадамд 100 гаруй орны мэргэжлийн гэрэл зурагчид бүтээлээ ирүүлжээ.
1. "Дэлхийн хязгаарт" - Алессандра Меничонзи (Аялал жуулчлал төрлөөр тэргүүн байр)
2, "Львовын хэрээ" - Жек Савеж (Хар цагаан зургийн тэргүүн байр)
3. "Далайн зүүд"- Рой Галис (Мөст байгалийн зургийн тэргүүн байр)
4. "Их нүргээн" -Рэнди Олсон (Оны онцлох гэрэл зураг)
5. "Оргил дээр" - Петр Сабол (Амьтны төрлийн шилдэг бүтээл )
6. Тэмцэгчийн нүд"- Жонатон Бачман (Шилдэг өнгөт зураг)
7. "Хүнд ачаа" - Жин Ши Юү (Шилдэг дүр зураг шагналын эзэн)
8. "Сэлфины эрин зуун" - Желена Жанковик (Аялал жуулчлалын дэд байр)
9. "Шуурга" - Жаймс Смарт (Байгалийн шилдэг зураг)
10. "Мөс" - Маркин Добас (Мөст байгалийн зургийн дэд байр)
11. "Льюдовик" - Педро Арместьр
12. "Бетелийн үр" - М.Юсаф Тушар (Шилдэг өнгөт зураг тусгай байр)