UBLife Logo
-

Хиймэл будаа хэзээнээс бий болов? Хэрхэн ялгах вэ?

UBLife
UBLife
Хиймэл будаа хэзээнээс бий болов? Хэрхэн ялгах вэ?

Цахим орчинд хиймэл буюу пластик будааны тухай мэдээлэл цацагдаад уджээ. Олон нийтийн дунд хурцадмал асуудал бий болгоод буй хиймэл будааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

2010 онд БНХАУ-д хиймэл будаа үйлдвэрлэсэн тухай мэдээлэл анх цацагджээ. Тус улсаас Африкийн Сенегал, Гамби, Гана зэрэг орнууд руу их хэмжээгээр тээвэрлэсэн нь тогтоогдсон байна. Удалгүй Гана улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хиймэл будааг илрүүлэн иргэдийг хэрэглээний будаагаа оношлуулахыг уриалсан ч үйлдвэрлэсэн эх сурвалжийг олж чадаагүй аж. 

Харин Хятадын зах зээлд энгийн будааг хиймэл будаатай хольсон байдлаар худалдаанд гарчээ. 2011 онд төмс болон резин ашиглан хиймэл будаа гарган авдаг үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон байна. Гэсэн ч Хятадын үйлчилгээний төвүүд, зоогийн газруудад “мэр сэр” хиймэл будаа илрэх болжээ.

Нэг аяга хиймэл будаа идэх нь нэг гялгар тор идэж буйтай адил сөрөг нөлөө үзүүлэх юм. Дунд хэмжээний гялгар уут байгаль дээр 20-1000 жилийн хугацаанд уусч алга болдоггүй. Тэгвэл хүний ходоодонд үүнээс ч илүү аюултай.

2015 оноос пластик хайрцаг сав ашиглан хийсэн хиймэл будаа хэрэглээнд нэвтэрсэн нь илэрчээ. Хиймэл будаа зах зээлд энгийн будаанаас илүү үнэтэй худалдагдаж эхлэв. Ихэвчлэн сайн дурын үйл ажиллагааны үеэр ямар нэг эрүүл ахуйн хяналтгүй тээвэрлэгдэж байжээ. 2016 онд Нигерийн хил дээр 2.5 тонн хиймэл будааг хураан авсан байна. Хиймэл будаанд их хэмжээний бактер, бичил биет үүрлэсэн байсныг Нигерийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас мэдээлжээ. 

BBC агентлагийн судалгааны багийн мэдээлж буйгаар олон улсын зах зээлд хиймэл будаа их хэмжээгээр байхыг үгүйсгэхгүй ч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх ихэнх бичлэгүүд “хөөсрөл” үүсгэх, анхаарал татах зорилготой болохыг онцолсон байна .

Хүнсний аюулгүй байдлаа хангах үүднээс та дараах 4 аргаар хуурамч будааг таниарай. 

УСААР ШАЛГАХ

Нэг халбага будааг аягатай цэвэр усанд хийхэд жинхэнэ будаа дор нь тунаж үлддэг бол хиймэл будаа усны дээр хөвдөг байна. 

ГАЛААР ШАЛГАХ

Шарж, халаах, шатаах үед хиймэл будаанаас пластикийн үнэр гарна. 

ДЭВТЭЭЖ ШАЛГАХ

Будааг буцалгаад 2-3 өдөр устай нь таглаж тавина. Будаанд хөгц үүсч, муудаагүй бол тэр "пластик" будаа гэсэн үг. 

БУЦАЛГАЖ ШАЛГАХ

Хиймэл будааг буцалгах үед онц шинж тэмдэг илрэхгүй ч жинхэнэ будааг агшаах хэмжээний хугацаанд агшаах үед зунгааралдаж савны ёроолд наалдах болно.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
29
17
47
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.