UBLife Logo
Кино

“КОКО” анимейшний тухай сонирхол татам 5 БАРИМТ

UBLife
UBLife
“КОКО” анимейшний тухай сонирхол татам 5 БАРИМТ

“Коко” 3D бүрэн хэмжээний анимейшн бүтээл өнгөрсөн сард нээлтээ хийсэн билээ. Уолт Дисней болон Пиксар компаний хамтран бүтээсэн уг бүтээлээс тэр бүр анзаарамгүй хөгжилтэй баримтуудыг хүргэж байна. Гэр бүлийн үнэ цэнэ, хүсэл мөрөөдлийн тухай энэхүү бүтээл танд таалагдах нь гарцаагүй.

1. 12 настай Мигель хүүгийн дүрд 12 настай хүү дуу оруулсан. 

2005 онд төрсөн АНУ-ын дуу оруулагч, жүжигчин Антони Гонзалез Мигель хүүгийн дууг оруулжээ. Тэр өмнө нь “The Bridge”(2014), “Imagination Young” (2015) зэрэг кинонд дүр бүтээсэн туршлагатай. 

2. Латин Америкийн Сүнсний баярын өдөр. 

Латин Америкийн Сүнсний баяр буюу “Dia de los Muertos” өдрийг дүрсэлжээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд тус баяр болдог бөгөөд тухайн өдрийг нас барсан дотны хүмүүсээ дурсан, хүндэтгэн өнгөрүүлдэг аж. Нас барсан дотны хүндээ зориулан бэлэг сэлтээр ширээ засан гоёдог бөгөөд сүнсийг татахын тулд улбар шар өнгийн хилэн цэцэг ашигладаг нь кинонд мөн дүрслэгджээ. 

3. Бенжамин Брэтт дуу оруулсан. 

Анимейшнд гардаг бүх цаг үеийн хамгийн алдартай, чадварлаг дуучин Ernesto de la Cruz-ийн дүрд Бенжамин Брэтт дуу оруулжээ. Тэр өөрийн дүрийн тухай “Тэр бол Мексикийн Франк Синатра. Хамгийн авьяаслаг дуучин. Нас барсан байгаа нь л харамсалтай” гэж хэлсэн гэнэ шүү!

4. “Remember Me” дууг нэг сонсвол хэзээ ч мартахгүй.

“Frozen”-г бүтээсэн уран бүтээлчид тус дууг бүтээжээ. Оскарын шагналт багийн уран бүтээл цацагдсанаасаа хойш 4 сая гаруй хандалт авсан байна. 

5. “Coco” танд гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх болно. 

Латин Америкийн өвөрмөц содон уламжлал, баяр наадмыг илэрхийлэх тус бүтээл хөгжилтэй, хөгжүүн өнгө аястай хэдий ч төгсгөлдөө таныг нулимстай үлдээж магадгүй юм.

Гэр бүл, хайртай дотны хүмүүс гэдэг дэргэд байхгүй, амьдралыг орхисон байлаа ч сэтгэл зүрхэнд тодоос тод хадгалагдсаар байдгийг Мигель хүү хөгжилтэй адал явдлын дараа ухаарах болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
44
19
16
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.