Шинэ он, шинэ хүн. Өөрчлөлтөд та бэлэн үү? Тэгвэл амьдралаа өөрчлөх хамгийн энгийн алхам өдөр тутмын хэв маягаа өөрчлөх юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий нийтийн 10 хүн тутмын 1 нь “Өглөөний” хүн бол, 2 нь “Шөнийн” хүн байдаг гэх тооцоог гаргажээ. Тэгэхээр үлдсэн хувь нь “Дундаж” хүмүүс аж. Та хэзээ ч унтдаг, аль ч төрлийн хүн байсан “Өглөөний” хүн болоход хэзээ ч оройтохгүй юм шүү. Энэ бүхэн зөвхөн танаас л шалтгаална.
Дараах зүйлсийг төлөвлөөрэй.
Утасныхаа snooze буюу хойшлуулах товчийг дахин дахин дарсаар байсан ч өөрийн эрхгүй зүйрмэглэсээр л байна уу. Гэвч байн байн, бага хугацаанд “дугхийх” нь таны биед төдийлөн амралт болж чаддаггүй аж. Ямар ч үр нөлөөгүй хугацаа алдах нь тархинд ирэх ачааллыг улам нэмэгдүүлдэг тул сэрмэгцээ орноосоо босож сурах хэрэгтэй. Эрүүл, хангалттай амарсан тархи сэрүүлэггүйгээр ч сэрэх чадвартай байдаг.
1. Унтлагын дэглэм тогтоох
Нэгэн хэвийн, тогтмол давтамжтай нойр авах нь эрүүл зөв амралтын үндэс юм. Арай илүү эрт босож сурахыг хүсвэл тэр хэмжээгээр эрт орондоо орох хэрэгтэй. Босдог цагаасаа шууд 1-2 цагийн өмнө босох нь тархинд цочрол өгч нозоорол үүсгэдэг тул бага багаар тогтмол цагаа ихэсгэх нь зүйтэй юм. Нэг долоо хоног босдог цагаасаа 15 минут, дараагийн долоо хоногт түүнээсээ 15 минут гэх зэргээр тархиа бага багаар дасгах нь үр дүнтэй.
2. Өөртөө тохируулан төлөвлөх
Таны бие махбодь, физиологийн онцлогт тохирсон хувиарыг зөвхөн та өөрөө л гаргаж чадна. Тиймээс 1 долоо хоногийн турш хэзээ нойр хүрч байна? Нойроо яаж зохицуулах вэ? зэргээр өөрийгөө ажиглаж, тохирсон хуваарийг зохиох хэрэгтэй. Ажил амралтаа зохицуулж, орондоо эрт орох хэрэгтэй.
3. Хэвшил болгох
Зөвхөн ажлын өдрүүдээр эрт босоод амралтын өдрүүдээр тогтсон хуваарьгүй унтах нь хүний тархийг “төөрүүлж” орхидог тул өдөр бүр зохиосон хувиарынхаа дагуу нойр авч бай. Мөн унтахын өмнө хийдэг зуршилтай болох хэрэгтэй. Жишээ нь унтахын өмнө аяга халуун цай, сүү уух, хөнгөн бичлэгтэй ном унших зэргээр тархинд “унтах гэж байна” гэсэн дохио өгөх хэрэгтэй. Хүний бие махбодь 21 хоногийн дотор аливаа шинэ зүйлийг сурч, зуршил болгох чадвартай байдаг.
4. Байн байн “Дугхийх” хэрэггүй
Судлаачдын үзэж буйгаар хүн өдрийн цагаар 15-20 минут дугхийх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бол олон удаа, урт хугацаагаар нойр авах нь эсрэгээрээ илүү нойр хүргэдэг байна. Өдөр нь хангалттай унтчихсан хүн оройн цагаар эрт амарч чадахгүй л болов уу.
5. Хоолны дэглэм тогтоох
Хэт их цатгалан, эсвэл өлсгөлөн байхдаа унтах нь шөнийн турш ходоодонд сөргөөр нөлөөлж, өглөө сэрэхэд нозоорсон, таагүй мэдрэмж төрүүлнэ.
6. Бүгдийг унтраах
Цахилгаан төхөөрөмжүүдийг унтраасан ч цаад гэрэл нь бүрэн унтраагүй байдгаас цахилгаан соронзон орон зайд унтаж буй хүний биед нөлөөлөл үзүүлдэг байна. Иймээс унтахаас 1-2 цагийн өмнө бүх цахилгаан төхөөрөмжөө унтраахыг судлаачид зөвлөж байна.
7. Орондоо орохын өмнө бэлдэх
Гар утас, зурагт, компьютерээс бүрэн чөлөөлөгдөж, унтахаас өмнөх 1-2 цагтаа өглөөний бэлтгэлээ хийгээрэй. Эрүүл өглөөний зууш бэлдэх, цүнхээ цэгцлэх, өмсөх хувцасаа ялгаж тавих, маргаашийн хийх зүйлсээ төлөвлөж заншвал өглөөдөө цаг үрэх шаардлагагүй болно.
8. Орчноо тохируулах
Өрөөний дулаан, чимээ, гэрэл, тав тухтай байдал гээд бүгд тохирч байж сайн амралт авч чадна. Ор дэвсгэр, дэр, унтлагын хувцас гээд бүгдийг тухтай, эвтэйхэн байлгахад анхаарлаа хандуул.
9. Зорилгоо тодорхой болгох
Зорилгогүй хүн зорилготой хүний "шавхруун" дор амьдардаг. Хаа хүрэхээ мэддэг хүнд дэлхий хүртэл зам тавьж өгдөг ч гэж ярьдаг. Тиймээс хийх ажилтай, хүрэх замтай бол өглөөг эрт эхлүүлэх юу ч биш! Хэл сурах, шинэ ажил эхлүүлэх, фитнэсээр хичээллэх гээд “Завгүй” гээд хийдэггүй байсан зүйлсээ 1 цагаар эрт босоод л хийх боломжтой болно.
10. Snooze ашиглах
Сэрүүлэг дуугарах бүрт хойшлуулсан ч унтсаар байхгүйн тулд эхний snooze-ийг дараад унталгүй босох хэрэгтэй. 5 минутын дараа юм уу, ахин сэрүүлэг дуугарахад та нэгэнт босчихсон, өглөөг эхлүүлчихсэн, кофегоо уучихсан байх болно. Дөнгөж л 5 минутанд юу хийж амжуулсанаа мэдээд та ахиж хойшлуулах хүсэлгүй болох болно.
11. Сонирхолтой сэрүүлэг тавих
Дараах аппликейшнтэй төстэй төрлийн үнэгүй сэргүүлэг татаад үзээрэй.
12. Унтах цагаа тохируулах
Хэр удаан унтсанаа бодох төвөгтэй санагдаж байвал үүнийг ашиглан тооцоолж болох юм.
13. Нарны туяаг мэдрэх
Энгийн санагдаж байгаа ч та нар мандахаас өмнө босч шинэ өглөөний нар мандахыг мэдрээрэй. “Эрт босвол нэгийг дуулна” гэдэг шүү дээ. Хүн төрөлхтөн эртнээс л нар мандмагц босч, шингэх цагаар унтаж амардаг байсан шүү дээ.
Та шөнийн шар шувуу юу? Өглөөний болжмор уу?
Сонголт таны гарт бий.
Эх сурвалж: Dailyburn.com