UBLife Logo
OMG

"Харри Поттер”-оос сэдэвлэсэн ангитай 8 ИХ СУРГУУЛЬ

UBLife
UBLife
"Харри Поттер”-оос сэдэвлэсэн ангитай 8 ИХ СУРГУУЛЬ

"Харри Поттер" цувралыг шимтэн уншиж, киног нь давтан үзэх дуртай юу? Шидтэний ертөнцөд амьдарч, үлгэрийн мэт орчны нэг хэсэг нь болохыг хүсдэг үү? Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна. Ж.К.Роулингийн бүтээл дэлхий нийтийг байлдан дагуулсан бол 8 их сургууль "Харри Поттер"-оос сэдэвлэсэн ангиа нээжээ. Ихэнх нь богино хугацааны сургалт бөгөөд лекц семинар хосолсон байдлаар сургалтаа явуулдаг аж. 

1. Их Британи, Дарем Их сургууль 

Хамгийн анхны “Харри Поттер”-оос сэдэвлэсэн сургалттай их сургууль. Үүсгэн байгуулагдаад 600 жил болж байгаа бөгөөд “Харри Поттер” цувралаас сэдэвлэсэн "Harry Potter and the Age of Illusion" анги нь яг л тус кинонд орсон мэт орчин, сургалтын материалуудтай. Суралцагч 22 цагийн лекц, 11 цагийн семинар суралцана. 

2. АНУ, Йелийн Их сургууль

Тус их сургуулийн “Харри Поттер”-оос сэдэвлэсэн "Christian Theology and Harry Potter" анги нь шидтэний ном, сурах бичгийн дагуу Христийн номлолыг шашин судлал талаас нь дэлгэрүүлэн судалдаг аж. 

3. Канад, Ватерлоо Их сургууль

Ж.К.Роулингийн 7 боть номыг дэлгэрүүлэн шинжилж судлах сургалттай. Ингэхдээ бүлэг тус бүр дээрх орчинг тусгайлан бүрдүүлж, номдоо “орж” судалдгаараа онцлог.

4. АНУ, Жоржтаун Их сургууль

"Knights of Old & Harry Potter" гэх богино хугацааны ангитай бөгөөд XII-XV зууны үеийн орчин нөхцөл, түүх, соёлыг “Харри Поттер”-оор дамжуулан судална. Хичээл лекц хэлбэрээр явагдана. 

5.  АНУ, Охай Их сургууль

“Харри Поттер”-ийн зөвхөн 4 номыг уг сургалтад ашигладаг. Английн эртний үлгэр домгоос эхлээд соёл уламжлал, хэл шинжлэлд суралцах боломжтой. 

6. АНУ, Орегон Их сургууль

"Finding Your Patronus" гэх хичээлтэй. Харри Поттер өөрийн сахиусыг олсны адил таны муу муухайг үргээгч, сайн сайхныг дуудагч сахиус юу бол? 

7. Канад, Ниписсин Их сургууль

"Harry Potter" лекц, семинар хосолсон сургалтаар дамжуулан дүрийн задлал, утга зохиолын дүгнэлт хийх бөгөөд шидтэний ертөнцийн бүхий л зүйлсэд мэргэших боломжтой. 

8. АНУ, Фростбург Их сургууль

Уран зохиолыг шинжлэх ухаан талаас нь судлах болно. Шидтний ертөнцийн гайхалтай холбоос, бүтээл, амьтан, хүмүүсийн дүр дүрслэгдэхүүнийг уг сургалтаар дамжуулан суралцана. 

Эх сурвалж: Bookstr.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
44
39
12
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.