UBLife Logo
Санал болгох

Миллениалууд : Өөрийнхөөрөө "бүтэлгүйтэх" 7 дэглэм

Ub.life
Ub.life
Миллениалууд : Өөрийнхөөрөө "бүтэлгүйтэх" 7 дэглэм

Бүтэлгүйтсэн мөч бүхэн тань өөрийнхөө болон бусдын гаргасан үйлдлээс суралцсан хамгийн үр бүтээлтэй цаг хугацаа байдгийг харж нэг үзээрэй. Бүтэлгүйтэл нь алдаагүй зориглосон таны дараагийн алхам байх нь олонтаа. Эдгээр үйлдлүүд өөрийгөө олж, өөртэйгөө "уулзах"-д тань туслах болно.

1. Зуршил болсон үйлдлээсээ ичихгүй байх.

Хэн нэгэн таныг хараад "юу хийгээд байгаа юм бэ" гэж хэдэн удаа асуусан бол? Тэд зүгээр л таныг "яаж ингэж чадаж байна аа" гэж хашхирах дөхөм үйлдлүүдийг хийхэд, зарчимч биш хэнэггүй гэсэн дүрслэлийг өөрсөддөө үлдээдэг. Энэ нь зарим хүмүүсийг танаас холдуулж орхидог ч адил хэв маяг, сонирхолтой зарим нэгнийг татдаг. Ингэж өөрийн хүрээллийг бий болгож эхлэхэд танаас "цочиж" байсан хүмүүс таныг өөрийн эрхгүй байгаагаар тань хүлээн зөвшөөрөх болно. Учир нь дадал зуршил нь таны зан чанарыг ч мөн илэрхийлэх болно. Харин тэд юу гэж бодох нь тэдэнд л үлдэг. 

2. Үзэл бодлоо өөртөө хадгалах.

Үнэн худлын аль нь ч бай ямар маргаан, асуудлыг та гуравдагч нүдээр хараад үзээрэй. Гэхдээ үзэл бодол руу чинь хэт давшлан, шаардан, ганхуулахаас болгоомжил. Тэд таныг чимээгүй байхад дотогшоо, дотуур тамиртай гэж хэлнэ. Энэ нь заримдаа хэн нэгэн үзэл бодлоо танд хуваалцахаас жийрхдэг болгодог ч зарим нь дотнын "сонсогч"-оо гэж хүлээн авна. Түүнчлэн дотоод ертөнц рүүгээ өндийж хэрхэн сэтгэж байгаагаа ямар ч "арын хаалга"- гүйгээр өөртөө хэл. Үүний тулд олон хүний санаа бодлыг сонсох хэрэгтэй. Угаас бидний үзэл бодол ийнхүү төлөвшдөг. Харин тэдний үзэл бодлыг байгаа тэр чигээр нь хуулбарлах биш нэмж, хасан, үржүүлж, хуваах хэрэгтэй. 

3. Бүх зүйлийг сонирхох.

Бид улаан, ногоон, шар, хар, цэнхэр гээд бүх өнгийг таалж, улс төр, эдийн засаг, урлаг, шинжлэх ухаан, одон орон зэрэг сонирхож болох бүгдийг л сонирхдог. Энэ байдал нь амьдралд "хөлөө олох" гэж явахад олон ч бүтэлгүйтлийг даван туулахад сургана. Нэг өдөр, нэг сар, нэг жилийн дотор санаанд ч оромгүй хэд хэдэн ажлыг амжуулах гэж оролдож байсан ч бас өөр зүйл сонирхолтой санагдаж эхэлнэ. Туйлбаргүй энэ байдал нь таныг "найдваргүй хүн" гэж тодорхойлно. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа та "жинхэнэ" өөрийгөө олж, өөртэйгөө уулзах болно. 

4. Эрх чөлөөгөө мэдэрч амьдрах.

Хурдтай, завгүй амьдралыг хэв маягаа гэж ойлгох энэ зуунд "удаан"-аар амьдарч болно шүү дээ. Магадгүй ийм байх нь хором мөч бүрийг мэдэрч амьдрах тийм ч муугүй гэдгийг ойлгуулно. Хүмүүс таныг эмх замбараагүй, хайнга эсвэл эерэг сэтгэлгээтэй гэж бодохыг үгүйсгэхгүй. Юмсыг удаанаар ажиглах нь тэдний хурдтай амьдралаас ч "хурдан" байж болох юм. Учир нь хэрэгтэй, хэрэггүй олон мэдээлэл дундаас зөвхөн чухлыг нь л шүүж чадах " амарсан" тархитай байдаг юм.

5. Хийж чадахгүй зүйлээ хийх.

Хэзээ ч хийж байгаагүй, хийхийг хүсдэггүй зүйлийг тань хүмүүс юу ч асуулгүйгээр хийлгэх гэж хичээнэ. Дараа нь эхнээс нь дуустал дуржигнуулан шүүмжлэхдээ бах нь ханаж буй сэтгэгдлийг танд төрүүлнэ. Дахиад нэг эргээд харвал та аль хэдийн шинэ чадвар, туршлагыг хуримтлуулсан байна. Хэр их хуримтлуулna, түүнээсee ч илүү өөртөө итгэлтэй болно. Бас хэд хэдэн туршлагатай.

6. Мөнгөгүй байх.

Авах, хийх боломж, нөхцөл нь бүрдсэн ч мөнгөгүй байх үед мөрөөдөл мөрөөдлөөрөө л үлддэг. Зах зээл танд мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж бас хэрхэн зарцуулах талаар сургах болно. Харин мөнгөтэй үедээ хадгалж, хуримтлуулахыг санал болгоно. Зөвхөн санал болгодог болохоор та татгалзах болбол харамсахгүй байхыг хичээнэ. Үгүй гэж үү?

7. Бодит байдалтай эвлэрэх.

Том мөрөөдөх хэрэгтэй боловч мөрөөдсөнийхөө дараа шантрах нь олон. Хэн ч өөрийг тань бүрэн ойлгож чадахгүй боловч бүгд л ойлгож байна гэж хэлдэг. Шударга бус зүйлд гомдоллож, урам хугарч цөхөрсөн ч энэ бүхний эцэст амьдралд өөрийгөө батлан, эргэлзэлгүйгээр цааш алхаарай.

Бэлтгэсэн: Б.Мөнхбайгаль

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
43
28
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.