Интернэт манай оронд нэвтрээд хориод жил болсон ч энэ хугацаанд багагүй өөрчлөлт, шинэчлэлийг бий болгожээ. Эх оронд минь интернэт бий болохтой зэрэгцэн мэндэлсэн миллениал залуус бидний хувьд интернэт дотны анд нөхөр болсон гэхэд хилстэхгүй. Тэгвэл бидний эцэг эх, эмээ өвөө нарын үеээс эрс өөрчлөгдөж, интернэтээр дамжуулан бидэнд хялбар, ухаалаг хэрэглээг бий болгосон 5 үйлчилгээг тодорхойлцгооё.
1. Харилцаа холбоо
Өмнө нь:
Цахим хэрэглээнээс өмнө бид хол байгаа хайртай дотны хүмүүстэйгээ харилцахын тулд холбооны салбарт очиж холын дуудлагаар ярьж, боломжгүй бол ил захидал илгээдэг байв.
Одоо:
Харин одоо бид хүссэн үедээ дэлхийн аль ч улстай харилцаа холбоо тогтоож, дүрсээ харан ярилцаж чадах боллоо.
2. Банкны үйлчилгээ
Өмнө нь:
Бид мөнгө шилжүүлэх, банкны үйлчилгээ авахын тулд уртаас урт дараалалд зогсох шаардлагатай тулгардаг байв.
Одоо:
Харин одоо гэрээсээ ч гаралгүй гар утсаараа нэг хормын дотор л хүссэн гүйлгээгээ хийдэг.
3. Гар утасны үйлчилгээ
Өмнө нь:
Үүрэн телефоны байгууллагууд дээр заавал өөрийн биеэр очин гүйлгээ хийдэг байв.
Одоо:
Бид интернэтээр олон төрлийн гар утасны үйлчилгээ авах боломжтой болжээ.
Утасны төлбөрөө Unitel.mn, univision.mn, chatbot-оор төлөөд:
-30 мянга хүртэл төлбөр төлөлтөд 24 цагийн хугацаатай 1GB дата
-30 мянгаас дээш төлбөр төлөлтөд 48 цагийн хугацаатай 2GB дата бэлгэнд авах боломжтой.
Харин нэгж авахдаа Unitel.mn, chatbot-ийг ашиглан тооцоо хийхэд л:
-3 мянга хүртэл нэгж авахад 24 цагийн хугацаатай 100MB дата
-3 мянгаас дээш нэгж авахад 500MB дата бэлэгэнд авах боломжтой. GG дата багц идэвхжүүлэх үедээ 100GG-ээр 100MB дата авбал тухайн өдрийг дуустал хэрэглэх 100MB дата бэлгэнд авна. Цаг заваа хэмнэхээс гадна урамшуулал эдлэх юм.
*Урамшууллын хугацаанд Chatbot сувгаар GG дата багц идэвхжүүлэхэд тухайн өдрийг дуустал хэрэглэх 200MB дата эрхтэй болно.
4. Хоол ба пицца
Өмнө нь:
Бид хэдий их өлсөж, яарч байсан ч өөрсдийн гараар хоол хийхээс өөр аргагүй байв.
Одоо:
Харин одоо бид хүссэн үедээ, хаанаас ч дуртай пиццагаа захиалах боломжтой болжээ. Яарч сандарсан үед ёстой л "аминд орно" гээч!
5. Суралцах
Өмнө нь:
Суралцах, хэл сурахын тулд бидний эцэг эх том зузаан толь бичигтэй "нөхөрлөдөг" байв. Англи-Монгол, Монгол-Орос зэргээр хэл бүр өөр өөр асар том хэмжээтэй.
Одоо:
Харин одоо хүссэн үгээ хайхын тулд нэг товч дараад л болох нь тэр. Интернэтээр аль ч хэлийг хүссэн хэмжээндээ хүртэл суралцах боломжтой болов. Мөн гадаад хүнтэй ч ярилцаж, харилцаа тогтоох болсон нь "дэлхий хавтгайрсан"-ыг илтгэх бизээ.
6. Сэтгэлээ илчлэх
Өмнө нь:
Хайртай хүндээ сэтгэлээ илчлэх бэрх байв. Ичимхий залуусын хувьд маш удаан бодож, зориг гаргах шаардлагатай байлаа.
Одоо:
Харин одоо хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд интернэт цэцэг хүргэлтэд захиалга өгөхөд л хангалттай. Тэд асуудлыг дор нь л шийдэх болно.