Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өөрт тохирсон тэтгэлэгт хүрэх 3 АЛХАМ

АНУ-ын Гэйтс коллежийн залуус доорх зөвлөгөөг хүргэж байна.


Олон улсын тэргүүлэгч их дээд сургуульд суралцах зорилгыг өөртөө дэвшүүлээд байна уу? Өдөр бүр шахуу зарлагддаг олон мянган тэтгэлгээс өөрт тохирох тэтгэлгийг олж, сонгоход хүндрэлтэй байгаа бол дараах 3 алхмыг дагаад үзээрэй. Олон улсын нэр нөлөө бүхий тэтгэлгийн эзэд болсон АНУ-ын Гэйтс коллежийн залуус доорх зөвлөгөөг танд хүргэж байна. Та үзэг цаасаа бэлтгээд өөрийгөө сонсон, аль болох тодорхой, үнэн зөв тэмдэглэл хөтлөөрэй. 

1-р алхам Зорилгоо тодорхойлох 

Зөвхөн гадаадад амьдрахын тулд бус суралцсаныхаа дараа хаана ажиллаж, ямар үр дүнд хүрэхийг хүсч буйгаа тунгаан бодоорой. Үүний тулд дараах асуултуудад хариулаарай. 

Image result for scholarship illustration

1.Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

2.Би юу хийж байхдаа хамгийн аз жаргалтай байдаг вэ? 

3. Ямар чиглэлээр суралцах вэ? Энэ үнэхээр надад таалагдаж байна уу?

4. Сургуулиа төгссөний дараах ирээдүйг хэрхэн төсөөлж байна? 

5. 10 жилийн дараа би хэн байх вэ? 

2-р алхам Судалгаа хийх

Өөрийн зорилгыг төсөөлөн төлөвлөсөн бол яг ямар сургалтад суралцахаа судлаарай. Үүний тулд дараах асуултад дэлгэрэнгүй хариулан бичээрэй. 

Image result for student  illustration

1.Ямар сургалт надад илүү тохирох вэ? Лекц үү? Семинар уу? Онол практик хосолсон уу? 

2. Миний суралцах мэргэжлээр дэлхийд тэргүүлэгч их сургууль аль вэ? Аль улсад байдаг вэ? Би тухайн улсад ямар ханддаг вэ? Дасан зохицож чадах уу? Улс үндэстнийх нь онцлог, сул ба давуу тал нь юу вэ? 

3.Энэ мэргэжлээр ер нь ямар ямар их сургууль, ямар хэмжээний тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг вэ? Хэзээ? 

4. Тэдгээр тэтгэлэгт өрсөлдөх боломж буюу тэтгэлгийг олгох оюутны өрсөлдөөн ямар вэ? Монгол оюутан байдаг уу? Хамрагдаж байсан уу? Давуу талтай юу? 

3-р алхам Төлөвлөгөө гаргах

Хаана, ямар чиглэлээр суралцах талаар хангалттай судалгаа хийсний дараа тэтгэлэгт хүрэх өөрийн төлөвлөгөөгөө гаргаарай. 

Image result for planning  illustration

-Аль улсын, ямар их сургуулийн ямар тэтгэлэгт хөтөлбөрт би өрсөлдөх гэж байна? Үүний тулд ямар бэлтгэлтэй байх уу? “Мөрөөдлийн” буюу өрсөлдөхөд хэцүү 3 хөтөлбөр, тэнцэх боломжтой 3 хөтөлбөр, гарцаагүй тэнцэх 3 хөтөлбөр гээд нийт 9 ба түүнээс дээш боломжит хувилбарын жагсаалт гаргаарай. Аль болох их хөтөлбөрт өргөдлөө илгээвэл тэнцэх магадлал ихтэйг санаарай. 

-Ингээд тухайн тэтгэлэг зарлагдах хугацаа, шалгуур, хэрхэн өрсөлдөх мэдээллийг цаг алдалгүй авч, цагийн хуанли дээр “deadline” буюу эцсийн хугацаа, чухал шаардлагатай огноог тэмдэглээрэй. 

Хамгийн чухал нь өдөр бүр өөрийгөө хурцалж, тасралтгүй хичээллэх юм. Та чадна! 

happy legally blonde GIF

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
14 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.