Өнгөрсөн шөнө Тайваньд 6.4 магнитуудын хүчтэй газар хөдөлж, 4 хүн нас барж, 243 хүн бэртэл авсан харуусалт явдал болжээ. 60 гаруй иргэн ор сураггүй алга болоод байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.
Тус улсын хамгийн их жуулчид төвлөрсөн Хуалиен хотод уг газар хөдлөлт болсон аж. 11 давхар зочид буудал нуран унасны улмаас 11 хүн дарагдан амиа алджээ. Үүнээс гадна 7 өндөр барилга нурсан байна.
Нуран унасан барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Онцгой Байдлын албан хаагчид түргэн шуурхай ажилласан ч 60 гаруй иргэнийг илрүүлж чадахгүй байгаа юм.
Тус улсад хоёр жилийн өмнө энэ хэмжээний хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд тухайн үед 116 хүн амиа алдсан аж.
Он гарснаас хойш Тайвань орчмын бүсээр 100 гаруй бичил газар хөдлөлт үүсээд байна.
Эх сурвалж: Shanghaiist.com