Улаанбаатарт шинэхэн цастай өглөө айлчлан иржээ. Цас орох үед “цаанаа л нэг” цэнгэг агаартай, гэгээн өдөр болдог мэт… Тэгвэл цасны талаар бид юу мэдэх вэ? Цасны талаар олны төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтуудыг бид нэгтгэлээ.
1. Цас цагаан өнгөтэй биш.
Цас цагаан өнгөтэй харагддаг. Гэтэл үнэндээ цас ямар ч өнгөгүй тунгалаг бөгөөд гэрлийн тусгалаас хамааран бидэнд цагаан өнгөтэй харагддаг аж.
2. Цасан ширхэг 6 талсттай.
Цасан ширхэг олон мянган хэлбэр дүрстэй байдаг ч ерөнхийдөө 6 талсттай байдаг.
3. Эскимос хэлэнд цас гэх утгатай 50 үг байдаг.
Сибирийн Эскимос үндэстэн цасыг 50 өөр үгээр илэрхийлдэг. Нийт үгсийн жагсаалтыг эндээс харж болох юм.
4. Цас бол эрдэст бодис.
Цас яг л алмаз, давс шиг эрдэст бодист тооцогддог.
5. Цас агаарыг 90 хувь цэвэршүүлдэг.
Их хэмжээний цаас орсны дараах 1 цагийн хугацаанд агаарын бохирдол 90-95 хувь цэвэршинэ.
6. Улаан, шар, хар цас ордог.
Агаар дахь хүчил, хийн нэгдлийн улмаас цас өнгөө хувиргаж олон өнгөтэй орсон тохиолдол бий.
7. Цас дуу авиаг хувиргадаг
Антрактидад явуулсан судалгаагаар их хэмжээний цастай үед гарсан дуу авианы чиглэл, хэм сарниж, өөрчлөгдөж байжээ.
8. Цасан ширхэг 5 мянган өөр хэлбэртэй.
“Цасан ширхэг” нэрээрээ дэлхийд танигдсан гэрэл зурагчин Бентлэй анх 1885 онд цасан ширхэгийн нарийвчилсан талст бүхий гэрэл зургийг буулгажээ. Тэр 5 мянга гаруй өөр хэлбэрийн талстыг тогтоосон юм.
9. Хамгийн том цасан ширхэг
1887 оны нэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Монтана мужид “Хамгийн том цасан ширхэг” орсон нь 15:8 инчийн харьцаатайгаар Гиннесийн номонд бүртгэгджээ.
10. Хамгийн хурдан орсон цас
2015 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Итали улсад 18 цагийн дотор 3 метр цас орсон нь их хэмжээний цас хамгийн хурдан орсон тохиолдол болжээ.
11. АНУ-д жил тутам 105 цасан шуурга болдог.
Жил бүр дунджаар 105 цасан шуурга тус улсад болдог аж. 2-5 өдөр үргэлжлэх бөгөөд хамгийн ихдээ жилд 305 удаа шуурга болсон байна.
12. Хэт их цас хүнийг “солиоруулдаг”
Арктикийн бүс дагуу нутагладаг иргэдэд явуулсан судалгаагаар удаан хугацаанд хэт их цасан дунд амьдрах нь сэтгэл зүйд нөлөөлж, улмаар ганцаардах шизофреноор өвчлөх үндэс болдгийг тогтоожээ.
13. Дэлхий тэр чигтээ цасаар хучигдсан байсан.
Зарим судлаачдын үзсэнээр 600 сая жилийн өмнө буюу дэлхий нартай ойр хэмд очихоос өмнө дэлхий тэр чигтээ цасаар хучигдсан байжээ.