UBLife Logo
Уул уурхай

“Терра Энержи” Баруун ноён уулаас дахин коксжих нүүрс олборлоно

Э.Хулан
Э.Хулан
“Терра Энержи” Баруун ноён уулаас дахин коксжих нүүрс олборлоно

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TerraCom” компани Өмнөговь аймагт байрлах коксжих нүүрсний Баруун ноён уулын ордод дахин олборлолт хийхээр болжээ.

“TerraCom”-ийн охин компани болох “Терра Энержи” уг төслийг Монголд гардаж хэрэгжүүлдэг. Тэд энэ оны хоёрдугаар сард Баруун ноён уулаас олборлолт хийхээ зогсоосон байв.

 

Нүүрс дахин олборлож эхлэх шийдвэр БНХАУ-ын хувийн хэвшлийн хамгийн том нүүрсний компани “Kingho Group”-тэй тохиролцсон урт хугацааны хатуу коксжих нүүрс худалдан борлуулах гэрээг эцэслэжээ.  

 

Дашрамд сануулахад, 2014 оны 8 дугаар сард нүүрсний экспортыг нь эхлүүлсэн эл уурхайн нүүрсний ашигтай нөөц нь 19 сая тонн бөгөөд цаашид нөөцийн хэмжээ нэмэлт хайгуулаар ихсэх боломжтой юм.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
35
26
27
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.