UBLife Logo
OMG

Хүндээр өвдсөн бүсгүйчүүдийн 15 ӨӨРЧЛӨЛТ БА ТҮҮХ

UBLife
UBLife
Хүндээр өвдсөн бүсгүйчүүдийн 15 ӨӨРЧЛӨЛТ БА ТҮҮХ

Мэргэжлийн артист, Армен улсын иргэн Гоар Аветисян хүнд өвчний улмаас өөртөө итгэх итгэлээ алдсан бүсгүйчүүдтэй уулзан тэдэнд будалт хийх хүсэл тавьснаар дараах өөрчлөлтүүд бий болжээ. "Будалт хүнийг өөрчилдөггүй ч илүү их итгэл өгдөг. Үргэлж хүнд будалт хийлгэх мэдээж хэцүү. Гэсэн ч хүнд өвчний улмаас өөрийгөө гоо үзэсгэлэнгүй гэж боддог охид эмэгтэйчүүд "Би ч бас Холливудын од шиг үзэсгэлэнтэй харагдаж чадна" гэдгээ ойлгосноор өөрийгөө илүү хайрлаж эхэлдэг" гэж тэр хэлжээ. 

1. Зураг дээрх эмэгтэй 2 хүүхэдтэй бөгөөд амьдралдаа нэг ч удаа нүүрээ будаж үзээгүй аж. Харин нүүр будалтын дараа гайхалтай өөрчлөлт гарчээ. 

2. Жамиля 3 настайдаа нүүрээ түлсэн. Тэр будалтын дараа толинд хараад удаан уйлсан юм.

3. Хорт хавдраар өвчилсний улмаас үсээ хуссан залуу бүсгүй эхний зурагт ч үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз? 

4. Төрөхийн хүндрэлийн улмаас арьсны өвчлөлтэй төрсөн бүсгүй. Хэрэв би найруулагч байсан бол түүнийг кинонд тоглуулахсан... 

5. Кэйт хэт эмзэг арьстайн улмаас нүүрэндээ эдгэшгүй сорвитой. 

6. Влада 15 удаагийн нүдний хагалгаанд орсон. 

Ямар ч бүсгүй аль ч зураг дээрээ үзэсгэлэнтэй харагдаж буйг би тэдэнд ойлгуулахыг хүсдэг. Хоёр дахь зураг ердөө "олон нийтийн хувьд" гэсэн үнэлэмж юм шүү дээ. 

7. Түүнтэй санаандгүй таарсан бөгөөд нэг л удаагийн будалтаар өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өөрчлөхийг санал болгосон билээ. 

8. Тэр нүүр будалтын дараа "Одоо би заавал эдгэх болно" гэж хэлсэн.

9. Бүсгүй хорт хавдрын 4-р үед орж, сэтгэл санааны гүн хямралд ороод байв.  

10. Арьсны үрэвсэлгүйгээр тэр яг л загвар өмсөгч шиг харагдаж байгаа биз?

11. Будалтын дараа эмэгтэйчүүдийн харц нэг л өөр харагддаг... Гэрэлтэй, итгэлтэй, инээмсэглэсэн. 

12. Бүсгүй хүүгийнхээ төгсөлтийн үдэшлэгт баяртай гэгч нь явсан билээ. 

13. Хөхний хорт хавдартай Марина бүсгүй.

14. Бага зэрэг гэрэл, сүүдэр, өнгөлөгч ... Мөн хайр. 

15. Тэр бол миний эмээ. Түүнийг нүүрийг будаж үзэхийг санал болгоход их дургүйцэж билээ. Гэвч будалтын дараа зөөлөн инээмсэглээд Карл (өвөө нь) байсан ч болоосой гэсэн юм. 

Эх сурвалж: Instagram: Goar Avetisyan 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
27
38
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.