Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

1300 хүний кредит картын мэдээллийг цээжилж, онлайнаар худалдан авалт хийсэн байжээ


Ихэнх хүмүүст зээлийн картынхаа дугаар, дуусах хугацаа, баталгаат кодыг цээжээр санах хэцүү байдаг. Гэтэл саяхан Токиод 1300 хүний зээлийн картын мэдээллийг цээжилж, онлайнаар худалдан авалт хийхдээ ашигласан хэрэг гарчээ. 

34 настай Юсуке Танигучи Токио дахь их дэлгүүрийн тусгай тасаг болон Кото хотын нэгэн дэлгүүрт кассчинаар тус тус хагас цагаар ажилладаг байсан гэнэ. Sora News 24-ийн мэдээлснээр Танигучигийн зурган санах ой (photographic memory) сайтай бөгөөд энэ чадварынхаа тусламжтайгаар хэрэглэгчийн мэдээллийг цээжилдэг байсан гэжээ. Түүний баривчилсны дараа цагдаа нар олон зуун хүний нэр, зээлийн картын дэлгэрэнгүй мэдээллийг бичсэн дэвтэр олджээ. 

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард мэдээллийг нь цээжилж авсан кредит картаараа 2500 долларын үнэ бүхий эд зүйл онлайнаар худалдан авч, гэртээ хүргүүлснийхээ дараа баригджээ. Сэжигтэн худалдаж авсан эд зүйлээ ломбардад тавьж мөнгө олоод, хэрэгцээгээ залгуулдаг байсан гэж мэдүүлжсэн байна. Токио хотын цагдаагийн газар уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Эх сурвалж: Vice 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
1
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.