UBLife Logo
-

60 гаруй улс “Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг

UBLife
UBLife
60 гаруй улс “Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг

Дэлхийн 60 гаруй оронд Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэж байна.

Хөвгүүд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх  зорилготойгоор уг өдрийг анх 1992 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-д тэмдэглэж байв.

Харин 1999 оноос эхлэн НҮБ хүлээн зөвшөөрснөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгожээ. АНУ, Их Британи, Канад, Гана, Унгар, Энэтхэг, Сингапур, Өмнөд Африк зэрэг улсууд тус өдөр сайн дурын ажил өрнүүлж, нөлөөллийн жагсаал зохион байгуулдаг аж.

Эх сурвалж: BBC.com 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
9
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.