UBLife Logo
-

"Twilight" киноны жүжигчид хаана явна вэ

Ub.life
Ub.life
"Twilight" киноны жүжигчид хаана явна вэ

Одоогоос арван жилийн өмнө “Twilight” киноны анхны анги үзэгчдэд хүрч байв.  2012 онд төгсгөлийн анги нь гарсан тус цуврал киноны гол дүрийн жүжигчид 6 жилийн дараа ямар сонин хачинтай байгааг сонирхоцгооё.

Жүжигчин Кристен Стюарт

Беллагийн дүрд тоглосон жүжигчин Кристен Стюартын хувьд энэ зун зураг авалт нь “Against All Enemies” кинонд тоглохоор сонгогджээ.  27 настай жүжигчний хувьд 2012 онд хамтран тоглогч Роберт Паттинсонтой хайр дурлалын харилцаатай байсан бол одоо “Victoria’s Secret”-ын загвар өмсөгч Стелла Максвеллтай үерхэж байна. Тэрээр өөрийгөө “бисексуал” хэмээн мэдэгдсэн удаатай.

Жүжигчин Роберт Паттинсон

Эдвардын дүрд тоглосон жүжигчин Роберт Паттинсон 2015 онд “Go Campaign” төрийн бус байгуллагын “элч” болсон. Уг байгууллага нь эмзэг бүлгийн өнчин хүүхдүүдэд туслах зорилготой бөгөөд нэрт жүжигчин маань хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийг эсэргүүцдэг гэдгээ зарлаад амжсан. 12 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн Паттинсон 2013 оноос хойш “Dior” брэндтэй хамтран ажиллаж байна. 2014 онд FKA Twigs-тэй үерхэж, 2015 онд сүй тавьсан ч өнгөрсөн онд салжээ.

Жүжигчин Тэйлор Лотнер

Жакобын дүрийг бүтээсэн жүжигчин Тэйлор Лотнер 2016 онд инээдэм-аймшгийн цуврал “Scream Queens” УСК-д, 2013 онд “Grown Ups 2” зэрэг хэд хэдэн уран бүтээлд тоглосон. Холливуд судлаачдын хувьд түүнийг жүжиглэх ур чадвараар дутмаг бөгөөд дүр төрх нь илүү үүрэг гүйцэтгэдэг хэмээн дүгнэжээ. Тиймдээ ч алдартай кино найруулагчдын нүдэнд тийм их өртөж харагдахгүй, одоохондоо нам гүм байгаа аж.

Никки Рид

Розали Хейл буюу Карлайла болон Эсми Каллен нарын өргөмөл охин, Эдвардын эгчийн дүрд тоглосон жүжигчин Никки Рид дуу зохион, найруулах сонирхлоо хөөх болжээ.  “Цус сорогчдийн өдрийн тэмдэглэл” киноны жүжигчин Иан Сомерхолдертой 2015 онд гэрлэн, 2017 онд охинтой болжээ.

Анна Кендрик

Беллагийн ангийн найз Жессика Стэнлигийн дүр бүтээсэн жүжигчин Анна Кендрик “Pitch Perfect” киноны дүрээр олонд танигдаад байна. 2016 онд өөрийн “Эв хавгүй жижигхэн амьтан” нэртэй намтар, эсээ бүхий номыг гаргажээ.  

Жүжигчин Эшли Грин

Ирээдүйг зөгнөгч Элис Калленын дүрд тоглосон жүжигчин Эшли Грин 2009-2010 онд дуучин Жо Жонастай үерхэв. 31 настай жүжигчин одоогоор Пол Хоури хэмээх Австрали залуутай сүй тавьсан байгаа аж. Түүний хувьд “Burying the Ex”, “In Dubious Battle”, “Shangri-La Suite”,  “Rogue” гэх мэт жижиг хэмжээний кинонд тоглосон байна.

Жүжигчин Килан Лутц

Эммет Каллений дүр бүтээсэн 33 настай жүжигчин Килан Лутц 2014 онд “Геркулесийн домог” киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд үүнээс өмнө 2013 онд “Тарзан” анимейшн кинонд дуу оруулжээ. Тэрээр 2017 онд найз бүсгүй болох хөтлөгч, загвах өмсөгч Британи Гонсалестэй гэрлэжээ.

Жүжигчин Жэксон Рэтбоун

Жаспер Хейлийн дүрийг бүтээсэн Жэксон Рэтбоун “PatchMo Entertainment” гэх хувийн продакшн, “Happy Jack Records” дуу бичлэгийн компаниа үүсгэн байгуулжээ. Түүнчлэн дуу бичих, найруулах сонирхлоороо “100 Monkeys”  гэх хамтлагтай болсон аж. Хоёр хүүхэдтэй түүний том хүүгийнх нь загалмайлсан ээж “Twilight” киноны жүжигчин, дотны найз Никки Рид юм. 

 Жүжигчин Питер Фасинели

Доктор Карлайл Калленийн буюу 44 настай жүжигчин Питер Фасинели 7 улиралтай “Сувилагч Жаки” цувралд тоглосон аж. Тэрээр мөн “Facinelli Films” гэсэн продакшнтай. Гурван хүүхэдтэй ганц бие нэгэн. 

Жүжигчин Элизабет Ризер

 Эсми Каллений дүр бүтээсэн тэрээр 20 гаруй жилийн туршлагатай жүжигчин юм. “Уиджа” аймшгийн кино, “True Detective”, “Mad Men” зэрэг хэд хэдэн телевизийн цувралуудад тоглоод байна.

Маккензи Фой

Ренесми Каллен буюу Эдвард болон Беллагийн охины дүрд тоглосон жүжигчин, загвар өмсөгч Маккензи Фой одоо 17 настай. Залуу жүжигчин “The Conjuring”,  “Interstellar” зэрэг кинонд мөн тоглосон. Энэ оны арваннэгдүгээр сард гарах “The Nutcracker and the Four Realms” киноны гол дүрийг бүтээгээд байна. 

Киноны жүжигчид бие биетэйгээ холбоотой байж, зарим тохиолдолд арга хэмжээ, хүлээн авалтад таардаг ажээ. Жүжигчин Кристен Сюарт, Тайлор Лотнерийн хувьд хамгийн их уулздаг байна. 

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.