Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны заавал мэдэх ёстой Оросын 9 хөгжмийн зохиолч ба тэдний уран бүтээл

Сонгодог хөгжим ямагт шилдэг нь.


Сонгодог урлагийн ертөнцийг Орос улсгүйгээр төсөөлөх аргагүй. Та түүхэнд нэрээ тодоор мөнхөлж чадсан эдгээр хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг сонсож, мэддэг байх хэрэгтэй.


Михаил Глинка (1804 - 1857)

Тэр өөрийн амьдралаа дуу хөгжимд зориулсан нэгэн. Бага байхаасаа хөгжимд сонирхолтой болж, карьераа эхлүүлэхээр Санкт-Петербург явсан байдаг. Тэр Пушкин зэрэг зохиолч, яруу найрагчдыг шүтэн биширдэг, түүгээр хөглөгдөн аялгуугаа зохиодог байсан гэх. “Иван Сусанин” (1836), “Руслан ба Людмила” (1842) операнууд нь хамгийн алдартай.

Тэр уг бүтээлээ өөрийн биеэр дуусгаж чадаагүй байдаг:

 

Пётр Чайковский (1840 - 1893)

Оросын хөгжмийн зохиолчдын сор, дэлхийд хосгүй алдартай нэгэн бол гарцаагүй Чайковский билээ. Түүний “Хунт нуур” (1876), “Цөмөөхэй” (1892), “Нойрсож буй гүнж” (1889) зэрэг нь Оросын төдийгүй дэлхийн балетын ертөнцийн шилдгүүд юм. Хөгжмийн замнал нь гайхамшигтай боловч түүний хувийн амьдрал хүнд хэцүү байсан гэдэг. Мөн түүний үхлийн шалтгаан өнөөг хүртэл нууцлаг хэвээрээ л байна.

Цөмөөхэй балетын гайхамшигт хэсэг:

 

Николай Римский-Корсаков (1844 - 1908)

Тэр бол “Хүчирхэг бүлгэм”-ийн нэг байсан хөгжмийн зохиолч юм. Садко (1896), Шехеразада (1888) сьют зэргээрээ алдартай. 200 гаруй хөгжмийн зохиолч, хөгжимчин, удирдаачид түүний удирдлага дор төгсөж байсан.

Шехеразада сьютийн хэсэг:

 

Модест Мусоргский (1839 - 1881)

Тэр багаасаа хөгжимд сонирхолтой байсан ч гэр бүлийнхээ шахалтаар армид элссэн байдаг. Армид зүтгэх хугацаандаа тэр “Хүчирхэг бүлгэм”-ийн нэг Александр Бородинтой танилцсан байдаг. Ийнхүү хөгжмийн гараа нь эхэлсэн билээ. “Борис Годунов” (1870) операг онцлохын зэрэгцээ үхэхээсээ өмнө дуусгаж байсан “Хованщина” (1880) зэргийг дурдаж болно.

1867 онд дуусгасан бүтээл:

Александр Скрябин (1871 - 1915)

Багаасаа хөгжимд сонирхолтой байсан тэрбээр хөгжмийн гэр бүлд өссөн юм. Москвагийн Консерваторид суралцаж байсан тэрбээр профессороор ажиллах болсон. Түүний гол бүтээл нь “Прометей: Галын шүлэг” (1910) юм.

Түүний өвөрмөц, онцлох бүтээл:

Сергей Рахманинов (1873 - 1943)

Анхны төгөлдөр хуурын концертыг (1891) сурагч ахуй үедээ бичиж байсан байдаг. Дараа нь анхны симфони 1896 онд дууссан боловч шүүмжлэгчдийн зүгээс асар их шүүмжлэл хүртэж, түүнээсээ болж хэцүү байдалд орж байсан байна. Хоёр дахь төгөлдөр хуурын концертыг (1901) зохиосноороо тэр хөгжмийн урлагт эргэн иржээ. Большой театрт удирдаачаар мөн ажиллаж байжээ. Хувьсгалын дараа АНУ-руу нүүсэн байна.

Романс:


Игорь Стравинский (1882 - 1971)

Хөгжимчдийн үр хүүхэд байсан тэр анхнаасаа л хөгжмийн зохиолч болох нь тодорхой байв. Гэвч тэр эхэндээ үүнээс зайлсхийн, хуулиар сурсан байдаг. Сургуульд тэр Римский-Корсаковын хүүтэй танилцаж, зам нь шулуудсан байна. “Галт шувуу” (1910) болон “Петрушка” (1911) зэрэг бүтээлүүд нь түүнийг Орос байтугай дэлхийд таниулсан юм. Оросоос Европ руу, дараа нь АНУ-руу ирсэн тэрбээр 1940 онд “Симфони Cи” дуусгасан байна.

Галт шувуугийн хэсэг:

 

Сергей Прокофьев (1891 - 1953)

XX дугаар зууны хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг. Балетын хөгжим бичих гэж Сергей Дягилевтэй ойр ажилладаг байв. Хувьсгалын дараа АНУ-руу гарахаас өөр аргагүйд хүрч, тэндээ төгөлдөр хуурчаар хэсэг ажилласан байна. Зөвлөлт холбоот улсад эргэн ирээд тэр шинэ хөгжмүүд бичиж эхэлжээ. “Ромео ба Жульетта” (1935) болон Сергей Эйзенштейний найруулсан “Александр Невский” киноны хөгжмийг 1938 онд бичиж байжээ.

Гайхалтай бас өөр юутай ч зүйрлэшгүй ""Dance of the Knights:

 

Дмитрий Шостакович (1906 - 1975)

Удирдаачаар суралцаж байсан ч төгөлдөр хуурчаар ажилладаг байжээ. Түүний эхэн үеийн бүтээлүүд тэр болгон амжилт олоогүй юм. Долоодугаар симфони хөгжмөөрөө тэр жинхэнэ нэрд гарсан. “Ленинград симфони” (1942) мөн маш их алдартай болсон юм. Ленинградын Филармонд болон Германы цэргүүдэд эзлэгдсэн хотуудад түүний хөгжим чангаар эгшиглэдэг байж. Дайны дараа Москвад эргэн ирж багшлах болсон ба ЗХУ-ын хэд хэдэн киноны хөгжмийг бичсэн байдаг.

Вальс:


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
4 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
4 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

munkh 2022.11.20 43.242.243.218

orosiin huchierheg bulgemiin talaar info bnuu

0 Хариулах