Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

31-нд бид бүгд ЮУНЫ ТӨЛӨӨ жагсав?

Урьд хожид болоогүй нүсэр жагсаал.


2018 оны гуравдугаар сарын 31. Монгол ард түмэн ТЭМЦЭЖ ЧАДДАГ гэдгийг харуулсан өдөр байлаа. Энэ өдөр бид хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд буюу ХҮНИЙ эсрэг хүчирхийллийг зогсоох гэж жагссан юм. Үр дүн гарна гэдэгт итгэж байна. Үр дүн гарахгүй байхын аргагүй ТЭМЦЭЖ чадсан гэдэгт ч иргэд итгэлтэй байна. Та ч бас жагссан уу? Та эдгээр тэмцэгч хүмүүсийн дунд өнөөдөр орж алхсан уу? Тийм бол, хүн бүхэн дахин ийм тэмцэгч байж чадвал ирээдүй илүү сайхан байх болно.

"Өнөөдөр дуу хуурын өдөр биш. Энэ бол Монголчуудын хувьд гуниг харууслын өдөр. Олон хүүхэд амиа алдлаа, бэртлээ. Мунаг эрчүүдийн бохир гарт олон охид бүсгүйчүүд бузарлагдлаа. Ийм учраас энэ жагсаалд ахмад бид нар оролцож үгээ хэлье гэсэн юм. Үг хэлэх боломж олдохгүй байна. Хамгийн гол нь бид нэгдэж үрийнхээ үрийг, ач зээ нараа гэж тэмцэхгүй, шийдвэр гаргуулахгүй юм бол хожимдох болно. 27 жил боллоо. Эрх нь дэндэж, үүрэг нь байхгүй болоод байна."

"Олуулаа тэмцвэл дээр гээд хоёр хүүхдээ аваад ирсэн. Үр хүүхдүүдийнхээ төлөө нэг нь нийтийн төлөө гэдэг шиг тэмцэх хэрэгтэй. Энэ жагсаалын дараа үр дүн гарна гэж найдаж байна. Хүүхэд бүхэн айдасгүй амьдрах эрхтэй."

"Хүчирхийллийн эсрэг байнга тэмцдэгийн хувьд энэ өдөр ч бас ирсэн. Мэдээж энд хүрэлцэн ирсэн, оролцсон бүх хүмүүст маш их талархаж байгаа. Тэр дундаа залуучууд. Би залуучуудаараа үнэхээр бахархаж байна. Өнөөдөр би Монгол орныхоо ирээдүйд итгэл төгс найдаж болох юм гэдгийг мэдэрлээ. Эргэн тойронд битүү залуучууд байсан. Энэ жагсаалд урьд өмнөх жагсаалуудаас 4, 5 дахин их хүн ирсэн. Одоо бид ниргэсэн хойно хашхирах биш ниргэхээс нь өмнө асуудлыг шийддэг болох хэрэгтэй. Өнөөдөр ингэж цугласан шигээ үеийн үед нэг ч мулгуу этгээд хүчирхийллийг үйлдэхгүй болтол нь тэмцэх хэрэгтэй."

\

"Би үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энд ирсэн. Монголын Зохиолчдын Холбоо бид үүнд нэгдсэн. Монголчууд хэтэрхий их замбараагүй мэдээлэл дунд байдаг. Адгуус маягийн, ямар ч ухамсаргүй болж байна. Энэ адгуус мэт амьдралаа зогсоо гэж хэлэх гэсэн юм."

"Бид хүний үгийг сонсох хэрэгтэй. Өнөөдөр бид энд зургаа авахуулах гэж ирээгүй. Гэтэл олны танил хүмүүс ч юм уу зарим хүмүүс зургаа авахуулаад л байгаад байсан. Энд бид үр хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах гэж жагссан. Үнэн үг хэлж байгаа хүнийг дандаа гадуурхдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүмүүсээс яриа авахгүй байна. Хүн бүхнээс бодлыг нь заавал асуух хэрэгтэй. Хүн хүнээ хүндлэх ёстой. Хуулиа дээдлэх ёстой. Үүнд бидний мөн чанар оршино."

Уриа лоозон барьсан хүмүүс, хэлэх гэсэн бүхнээ чангаар хэлж чадсан тэмцэгчид гээд бүгд энэ өдөр нэг зүйлийн төлөө жагссаныг бүгд санаж явах ёстой. ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООЁ. Хэнд, юунд, яаж гэдэг нь чухал биш хүчирхийлэл бол хүчирхийлэл. Үүнийг бид зогсоох хэрэгтэй. Зургаа авахуулах гэж эсвэл цагаа нөхцөөх гэж бид энэ өдөр цуглаагүй. Харин энэ бүхэнд "хангалттай" гэж хэлэх гэж цугласан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
46
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.