UBLife Logo
Бөх

Дунд сургуулийн ёкозүна А.Амарсанаа Фүтагояма дэвжээнд орлоо

Дунд сургуулийн ёкозүна А.Амарсанаа Фүтагояма дэвжээнд орлоо

Монголын сүмогийн нэгэн ирээдүй гэгдэж байгаа А.Амарсанаа Фүтагояма дэвжээнд орохоор болжээ. 18 настай А.Амарсанаа нь өнгөрсөн жил дунд сургуулиудын ёкозүна болсон бөгөөд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний үзүүр түрүүнд Асашёорюү аваргын дүү С.Бямбасүрэнг ялсан юм.

Гадаадаас төрсөн анхны дунд сургуулийн ёкозүна түүнийг шинэ байгуулагдсан Фүтагояма дэвжээ эгнээндээ элсүүлжээ. Тус дэвжээний ояката нь озэки байсан Миябияма бөгөөд “А.Амарсанааг одоохондоо дадлагын журмаар оруулаад байгаа. Дадлагын хугацаа дуусахаар албан ёсоор элсүүлнэ” гэж ярьжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар А.Амарсанаа макүшита зиндаа хүртэл ямар ч асуудалгүй дэвших гэнэ.

А.Амарсанаа нь Тоттори жёохокү дунд сургуулийн сурагч. Ээж нь орос. А.Амарсанаа ОХУ-д төрж, 14 настайдаа Монголд иржээ. Багаасаа жүдо, чөлөөт бөх барилдаж байсан ч Хакүхо аварга шиг сүмоч болохыг хүссэн гэнэ. Жил бүр зохиогддог “Хакүхо Цом” тэмцээнд оролцож байхад нь  Тоттори жёохокү сургуулиас урилга ирснээр сүмоч болох хүсэл нь биелжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
13
18
49
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.