UBLife Logo
Эрүүл мэнд

14 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, дотоодын халдвар 956 болов

14 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, дотоодын халдвар 956 болов

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хүргэлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр нийт 15849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүн, БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүл дамжсан халдвараар нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн" гэлээ. 

Эдгээр хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. 

Монголд нийт батлагдсан тохиолдол 1456 болсон бөгөөд үүнээс 536 хүн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд, 13 хүн хүнд хэлбэрийн, хүндэвтэр 95, хөнгөн 427 хүн байгаа аж.

Дотоодод голомтлон бүртгэгдсэн тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын12-ны байдлаар 956 болов. Үүнийг задалбал:

Байршил 

Батлагдсан тохиолдол

Улаанбаатар

630

Сэлэнгэ

217

Дархан-Уул

45

Дорноговь

32

Орхон 

25

Говьсүмбэр

4

Архангай 

3

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.