Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хятадын хамгийн үнэтэй эрэгтэй жүжигчид

1.3 тэрбум хүн амтай өргөн зах зээл тул оддын авдаг мөнгө нь ч асар их аж.


Хятадын кино урлагийн холбооноос саяхан Хятадын телевизийн хамгийн өндөр цалин, хөлс авдаг 100 эрэгтэй жүжигчний жагсаалтыг гаргасан билээ. Үүнээс хамгийн амжилттай, хамгийн өндөр үнэлэгддэг жүжигчдийг танилцуулья. Тэдний ихэнх нь эх газрын Хятадад төрж, өссөн гэдгийг хэлэх нь зүйтэй.
1.3 тэрбум хүн амтай өргөн зах зээл тул оддын авдаг мөнгө нь ч асар их аж. Ингээд кино, олон ангит цувралд тоглохдоо 80 сая юань (12,5 сая доллар) авдаг жүжигчдийг толилуулья.

1. Уоллес Чун

Энэ жүжигчин өөртөө хүнийг татах онцгой увдистай тул ийм өндөр хөлс авдагт гайхах зүйлгүй.

2. Уильям Чэнь

Хонконгийн дуучин, жүжигчин энэ залуу эх газрын Хятадад тун их амжилт олсон. Өнгөрсөн 4-р сард тэр Хятадын хамгийн алдартай хүний жагсаалтын эхэнд 3 долоо хоног дараалан заларсан.

3. Уоллес Хо

Руби Линьтэй гэрлэснээс нь хойш алдар нэр нь улам өссөн.

4. Ли И Фэн

Тайвань жүжигчин залуу Хятадад ирсэн даруйдаа бүгдэд таалагдсан.

5. Лухан

Өмнөд Солонгосын EXO хамтлагийн гишүүн асан Лухан жагсаалтад мэдээж багтсан.

6. Хуан Цзы Тао

EXO-гийн бас нэгэн хуучин гишүүн Таогийн тоглосон цуврал маш их амжилт олсон. Одоо тэр дахиад 2 цувралд тоглож байна.

7. Чжан Исин (Лэй EXO)

EXO-д үлдсэн цорын ганц хятад дуучин Лэй жижиг туслах дүрд тоглосон ч өндөр цалинтай.

8. У Сю Бо

Ахмад жүжигчин Бо олон жил энэ жагсаалтад орсон хэвээр байгаа.

9. Линь Гэн Синь (Кенни Линь)

Эрч хүч, харизмаараа үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин. Линь оролцвол ямар ч шоуны чансаа тэр дороо дээшилдэг.

10. Ван Цзюнь Кай (Кэрри Ван)

11. И Ян Цянь Си (Жексон И)

12. Ван Юань (Рой Ван)

Эдгээр жүжигчдийн цалин өндөр ч тэдний дээр бичигдэх эрхмүүд бас бий. Одоо бид кино, цувралд тоглохдоо 90 сая юань (14 сая доллар) авдаг жүжигчдийн жагсаалтыг танилцуулж байна.

1. Цзин Бо Жань

“Хөнгөн инээмсэглэл” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан. Удахгүй гарах цувралыг нь ард түмэн амьсгаа даран хүлээж байгаа.

2. Лю Хао Жань

Нүдэнд дулаахан төрх, ур чадвараараа хятад үзэгчдэд таалагдсан.

3. Цзян Вэнь

Хятадын жүжигчин, найруулагч Вэнь багтсанд гайхах хүн үгүй биз.

Харин одоо бид Хятадын хамгийн супер гурван жүжигчнийг танилцуулах гэж байна. Тэд кино, цувралд тоглохдоо 80 сая ч биш, 90 сая ч биш, 100 сая юань (15,5 сая доллар!!!) шаарддаг, авдаг одод юм.

1. Ху Гэ

Хятадын оддын чансааг олон жил тэргүүлж байгаа жүжигчин. Ард түмний хайрыг тултал нь татчихсан хүн тул дэлгэцэнд дүрс нь гарахад л үзэгчид хүрээд ирнэ гэж яригддаг.

2. Чэнь Кунь

Хятадын төдийгүй Азийн хамгийн сайхан царайлаг жүжигчний нэг. Чэнь Кунь арваад жил зөвхөн өргөн дэлгэцийн кинонд тоглож байгаад энэ жилээс телевизийн цувралд эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

3. Ян Ян

100 саятнуудын хамгийн залуу нь. 30 нас ч хүрээгүй гэхэд гайхмаар амжилт. Ян Ян Хятадын Урлагийн академийг бүжгийн мэргэжлээр төгссөн ч удалгүй жүжигчин болсон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
3
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бурржгар 2019.05.19 66.181.161.105

100 эрэгтэйг бүгдэнг нь нийтлээд өгөөч

0 Хариулах