UBLife Logo
-

Шууд асуулт- хариултын үеэр Путинд тавьсан “эвгүй” асуултууд

Шууд асуулт- хариултын үеэр Путинд тавьсан “эвгүй” асуултууд

Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод 16 дахь удаагийн В.Путиний “шууд шугам” явагдаж, ард түмэн Ерөнхийлөгчдөө асуулт тавьж, хариулт авлаа.

Олон нийтийн сүлжээ, гар утсаар нийт 2 сая гаруй асуулт ирснээс В.Путин 79-д нь л хариулж амжсан.

Шууд нэвтрүүлгийн үеэр студид болон дэлгэцийн буланд ирж байгаа асуултууд гарч байлаа. Улсын телевизийн сувгаар гармааргүй хурц асуулт олон байсан. Ядуурал, олигархиуд, эдийн засгийн хямрал гээд ард түмний сэтгэлийг зовоож байгаа олон сэдэв багтжээ. Ерөнхийлөгч В.Путин хариулж амжаагүй ч зарим асуултыг танилцуулья.

-    Яагаад шууд нэвтрүүлгүүд ийм зохион байгуулагдсан жүжиг байдаг юм бэ? В.В.Путин үнэнээс айж байна уу?-    Яагаад дахиад Медведевийг Ерөнхий сайд болгов?-    Ерөнхий сайд манай улсад мөнгө байхгүй гэх юм, Төв банкны захирал мөнгө зөндөө бий гэнэ. Тэд өөр өөр оронд амьдардаг юм болов уу?-    Олигархиуд үүрд мөнх юм уу?-    Яагаад дахиад л нөгөө хүмүүс сайд болчихов?

-    Ерөнхийлөгчийн суудлаас залхахгүй байна уу?-    Дахиж Ерөнхийлөгч болохын тулд Та Үндсэн хуулийг өөрчлөх үү?-    Амьдрал муудаад л байна. Харин Кремльд сайжраад л.-    Ойрхи Дорнод нефтьтэй, тэд баян тансаг амьдарч байна. Орос нефтьтэй, яагаад бид ийм ядуу байгаа юм бэ?-    Яагаад Сибирийг хэдхэн зоосоор Хятадад зарчихав? Ард иргэдийн саналыг яагаад тоохгүй байна?-    Энэ шууд сувгаа ганц өдөр биш, бүтэн жил хий. Тэгээд “Чих” гэж нэрлэх хэрэгтэй.

-    Яагаад Навальныйг  Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид бүртгээгүй вэ?-    Ядуучуудад амалсан хүнсний талон чинь хаана байна?-    Та ямар нийгэм байгуулаад, улс орныг хааш нь хөтөлж яваад байна вэ? Энэ асуултаас та зугтаж чадахгүй шүү.-    Яагаад манайд гадил алимнаас хоёр дахин хямдхан байна вэ? Бид Гадилийн БНУ юм уу?-    Яагаад ДАШТ болохоор л засаж янзалдаг юм бэ? Байнга хийж болдоггүй юм уу?

 -   Та Засгийн эрхэнд маш удлаа. Манайд Хаант засаг тогтоо юу?

-   Яагаад энэ улсад цөмийн зэвсэг, буу хийхэд мөнгөтэй мөртлөө хүнд зориулсан мөнгө байдаггүй юм бэ?

-  Хэзээ жирийн оросууд нефть, байгалийн хийн баялгаас хишиг хүртэх бол?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
45
33
31
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.