UBLife Logo
-

АНУ-ын ШИЛДЭГ их, дээд сургуульд ТЭНЦЭХЭД туслах 6 чухал ЗӨВЛӨГӨӨ

Ub.life
Ub.life
АНУ-ын ШИЛДЭГ их, дээд сургуульд ТЭНЦЭХЭД туслах 6 чухал ЗӨВЛӨГӨӨ

Монголд анх удаагаа сурагч, эцэг эх, багш болон боловсролын салбарт ажиллаж буй 1000 гаруй хүмүүст зориулсан боловсролын чуулган энэ сарын 23, 24-нд “HUB Innovation Center”-т үнэ төлбөргүй болох гэж байна.

  1. АНУ-ын шилдэг их, дээд сургуульд суралцах хүсэлтэй бол

АНУ-ын их, дээд сургуулийн талаарх үнэн, бодит мэдээллийг сурагч, эцэг эхчүүдэд өгч, эхний алхмаа хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөх аж. Томүжин академи нь /Монголын ирээдүйд боловсролоор хөрөнгө оруулалт хийх алсын хараатай ажиллаж, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг Монгол боловсон хүчнээр дүүргэх зорилготой/ жил бүр Tomujin is Talking нэртэй арга хэмжээг зохион байгуулдаг байсан бол энэ жилээс чуулган хэлбэрээр тус арга хэмжээг зохиох гэж байна.

  1. Зөв чиглүүлэг хэрэгтэй бол

Монголын ерөнхий боловсролын систем сурагчдад өөрсдийгөө хэн болохыг мэдүүлэх, юу хиймээр байгаагаа олж илрүүлэхэд хангалттай чиглүүлэг өгч чаддаггүй гэдэг. Тиймээс өөрийгөө хангалттай таньж мэдээгүй сургуулиа төгсдөг ба үүний хэрээр зуучлалын олон байгууллага бизнес хийх орон зай бий болж байна. Уг чуулганаар эдгээр асуудлыг хөндөж, боловсролын салбарын эрхмүүдтэй ярилцаж, сурагчдад алтернатив арга замуудыг зааж, “БИ ЧАДНА” гэх сэтгэхүйг түгээн дэлгэрүүлэх гэж байна.

  1. Бодит туршлага сонсмоор байгаа бол

Нэр хүндтэй АНУ-д шилдэг их, дээд сургууль төгссөн, тэнцэн суралцах гэж байгаа Монгол залуучуудын төлөөлөл болон боловсролын салбарт ажилладаг хүмүүсийн хэлэлцүүлэгт оролцох юм. Уг хэлэлцүүлэгт ирсэн хүмүүст зөвлөгөө, зааварчилгаа өгч, боловсролын салбар ажилладаг хүмүүсийн үзэл бодол, сурагчдыг хувь хүн талаас нь илүү дэмжиж, шилдэг их, дээд сургуулиудад бэлтгэх шийдлүүд олох зорилгоор өрнөх аж.

Чуулганд: British School Of Mongolia, Нийслэлийн Нэгдүгээр дунд сургууль, “Сант” сургууль болон БСШУЯ-ны төлөөллүүд уригдан оролцож, Harvard University, Dartmouth College, Swarthmore College, Haverford College, Wesleyan University, Princeton University болон Columbia University-д тэнцсэн сурагчид хэрхэн шилдэх их сургуульд бэлдэх, суралцах туршлагаа хуваалцах болно.

  1. Их, дээд сургуульд хэрхэн өргөдлөө явуулах талаар хичээлд суумаар байвал

АНУ-ын шилдэг их, дээд сургуульд суралцах хүсэлтэй ч, хэрхэн өргөдлөө явуулах талаар зөв чиглүүлэг, заавар хэрэгтэй байгаа бол чуулганы үеэрх хичээлд суугаарай. Томүжин академи нь альтернатив боловсролыг дэмжиж, сургалтын хөтөлбөрүүдээ сурагчдын сонирхолд тулгуурлаж, биеэр туршиж үзэх боломж олгохыг эрмэлздэг аж.

  1. АНУ-д суралцах нь танд тохирох эсэхээ мэдмээр байвал

Олон сурагчид АНУ-ыг өндөр боловсрол олгодог, өндөр хөгжилтэй улс гэж мэддэг ч өөрт нь тохирох эсэх, ямар хүндрэл байдаг талаар тэр бүр мэддэггүй. Тэгвэл хүсэл мөрөөдлөө бичих самбар, шилдэг сургуулиудын VR аялал, ганцаарчилсан зөвлөгөө өгөх хэсгүүдээр зочилж болно.

  1. Шилдэг сургуулиудын элсэлтийн багтай ярилцмаар байвал

Их, дээд сургуулиудынх нь вэбсайтаас ч хайгаад олоход хэцүү мэдээллүүдийг базаад, танд тохирсон зөвлөгөөг элсэлтийн багийнхан өгөх юм. Dartmouth College, Carleton College, Smith College, Albion College-уудын элсэлтийн багийнхантай хийсэн видео бичлэгүүд болон хамгийн өндөр шалгууртай буюу нийт 100 өргөдлөөс хоёрыг нь л авдаг Minerva KGI сургуулийн төлөөлөл ирж, ярилцах болно. Та асуултаа одооноос бэлдээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.