Бясалгах
Бясалгалын үр дүн хүнийг аз жаргалтай болгодог. “The Happiness Advantage” номыг зохиогч Шон Айор “Бид бясалгал хийсний дараах хэдэн минутад хүн амар амгаланг мэдэрч, сэтгэл тайвширдаг нь сүүлийн үеийн хэд хэдэн судалгаанаас харагдаж байгаа. Мөн тогтмол бясалгах нь тархин дахь аз жаргалын түвшинг нэмэгдүүлдэг гэж судлаачид хэлж байгаа” гэсэн байна.
Гэртэйгээ ойр ажилд ороорой
Ажлын газартайгаа ойр нүүж ирэх эсвэл гэртэйгээ ойр ажилтай болоорой. Сайн цалинтай ажилтай байх сайхан ч таны гэрээс хол бол өдөр бүр стрессдэнэ гэсэн үг. Түгжрэлд удаан хугацаанд машин барих нь танд сөрөг бодол төрүүлж, байнгын стресстэй амьдрахад нөлөөлдөг.
Бусдад туслах
Амьдралынхаа тэргүүн эгнээнд өөрийгөө тавьж бодох хэрэггүй. Хэтэрхий би төвтэй амьдрах нь хэзээ ч аз жаргалд хөтөлдөггүй. Харин бусдад туслахад аз жаргалтай байдаг. Өдрийн цөөн минутыг л бусдад туслахад зарцуулбал танаас тийм ч их зүйл хасагдахгүй. Харин ч бусдын хувьд чухал зүйл хийж байгаа хэрэг юм.
Гар утсаа мартаад өөртөө цаг гарга
Таныг аз жаргалтай болгодог зүйлд илүү цаг гарга. Өөртөө цаг гаргаж чаддаг хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдаг гэсэн судалгаа гарсан байдаг.
Сайн унтаж амар. Ингэснээр таны уур уцаар багасна
Доорх сонирхолтой судалгаанд анхаарлаа хандуулаарай.
“Бага унтсан оюутнууд үг цээжлэх судалгаанд хамрагджээ. “Хавдар” гэх мэт үгийн утга нь сөрөг хандлагатай үгнүүдийн 81 хувийг тэд санаж байв. Харин “нархан”, “сав” гэх мэт үгийн утга нь эерэг хандлагатай үгнүүдийн ердөө 31 хувийг цээжилсэн байна”.
Нөгөө талаас, зарим эрдэмтэд хангалттай унтаж чадаагүйгээс болж тархины санах ой дахь жаргалтай дурсамжууд бүдгэрдэг гэж баталж байна. Энэ нь таныг аз жаргалгүй болгоно гэсэн үг.
30 секунд
Та ердөө л 30 секунд бусдад туслахад аз жаргал мэдэрч эхэлнэ.
Талархаж сур
Берн Браун докторын судалгаанаас харахад “12 жилийн судалгааны үр дүнд амьдралаас сайн сайхныг мэдэрч буй хүн бүр талархаж сурсан байдаг” гэв. Талархаж сурснаар Аз жаргалыг илүү мэдэрдэг
Сайн унтаж амардаг
Амьдралын эрүү дадал зуршилтай болдог. Тухайлбал, дасгал хөдөлгөөн хийх нь хүнийг аз жаргалтай болгодог.
Аз жаргал гэж юу болохыг ойлгох
Шинжлэх ухаанчаар аз жаргалыг тодорхойлбол амьдралдаа та хэр сэтгэл хангалуун байгааг харуулдаг. Амьдралдаа мэдэрч буй аз жаргалаын тал нь генээр дамжиж ирдэг гэнэ. Харин 40 хувь нь бидний үйлдэл, бодол, биеэ хэрхэн авч явж байгаагаас хамаардаг бол ердөө 10 хувь нь эргэн тойрноос шалтгаалдаг.
Аз жаргалтай амьдрахаар төрсөн гэдгээ сана
Дээр дурдсан зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл аз жаргалыг та улам ч мэдэрч чадна. Аз жаргал гэдэг нь зөвхөн инээмсэглэл эсвэл мөнгөтэй байхын нэр биш юм. Аз жаргалтай байна гэдэг нь сэтгэл хангалуун байхын нэр юм. Ердөө л та аз жаргалтай амьдрахаар төрсөн хүн шүү гэдгээ мартаж болохгүй.
Эх сурвалж: www.dailyhealthgen.com