UBLife Logo
Бөх

“Загребийн Гран При” Хэзээ, хаана, юу?

“Загребийн Гран При” Хэзээ, хаана, юу?

Дэлхий дахинд аагим халуун цаг агаар нүүрлэсэн энэ өдрүүдэд Загребт ч +30 хэм байгаа гэнэ. Гэхдээ гаднах агаараас дутахгүй халуун өрсөлдөөн “Арена Загреб” шинэ ордны татами дээр өрнөнө.

Медаль болон “Токио 2020” наадмын чансааны онооны төлөө 78 орны 500 гаруй тамирчин өрсөлдөнө. Хамгийн олон бөхтэй нь Германы баг. Тэд 25 тамирчинтай бол ОХУ – 19, Украин – 18, Их Британи – 17, АНУ, Хорват, Израиль – тус бүр 13 бөхтэй. Алтан медаль хүртсэн бөх чансааны 700 оноо, мөнгө – 490, хүрэл – 300 оноо авна.Тэмцээн 3 өдөр явагдана. Өнөөдөр эмэгтэй 48, 52, 57 килограмм, эрэгтэй 60, 66 кг-ийн барилдаантай. Маш олон бөх бүртгүүлсэн тул эрэгтэйчүүдийн 4 жинд барилдаан эхлэх цагийг 30 минут урагшлуулжээ.Урьдчилсан барилдаан өнөөдөр 15.30 цагт эхлэнэ. Бямба, Ням гарагт 16 цагт эхлэх юм. Харин финалын барилдаан бүх өдөр орой 23 цагаас эхлэнэ.Маргааш эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн барилдаантай. Ням гарагт эрэгтэй 90, 100, +100, эмэгтэй 78, +78 кг-ийн жингийн барилдаан болно.

Монгол Улсын шигшээ багЭрэгтэй60 кг - Ганбатын Болдбаатар, Магсарын Тогтохбаяр66 кг - Баттогтохын Эрхэмбаяр, Довдонгийн АлтансүхЭмэгтэй48 кг - Ганбаатарын Наранцэцэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
45
0
14
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.