UBLife Logo
Хөгжим

Эрчүүдийг уйлуулдаг 10 дууг судлаачид тогтоожээ

Эрчүүдийг уйлуулдаг 10 дууг судлаачид тогтоожээ

Их Британийн судлаачдын хийсэн нэгэн судалгаагаар эрчүүдийн сонсоод уйлдаг 10 дууг жагсаасан байх юм. Уг судалгаанд 1700 залуу оролцож байсан гэнэ. Энэ 10 дуун дээр бүгд шахуу уйлж, сэтгэл нь өмөрч байжээ. Манай эрчүүдийн хувьд ямар байх бол? Хэрвээ эдгээр дуу огт нөлөөлөхгүй байвал ер нь ямар дуу яг хамгийн ихээр нөлөөлдөг бол? Та бүхэн сэтгэгдэл үлдээж болно шүү.

10. Robbie Williams - Angels

"Сул дорой мэт санагдаж, бүх өвдөлтүүд минь буцах зам үгүй болсон үед 

би дээш тэнгэр өөд хардаг.

Тэгээд би өөрийгөө үргэлж хайраар ивээгдсэн нэгэн гэдгийг санах болно."

9. Todd Duncan - Unchained Melody

"Надад чиний хайр хэрэгтэй.

Зөвхөн чиний л хайр хэрэгтэй.

Өөрийн хайрыг надад мэдрүүлээч дээ..."

8. Bruce Springsteen - Streets of Philadelphia'

"Хүйтэн шөнөөр би судсаар урсах өөрийн цусны чимээг сонсдог.

Яг л Филаделфиагийн гудамжинд асгарч буй хар бороо зөөлнөөр шивнэн урсах шиг."

7. Elton John - Candle in the Wind

"Чи өөрийнхөө л амьдралаар амьдарсан мэт санагддаг.

Яг л салхинд цохиулах лаа шиг.

Хүчтэй бороо асгарахад хэрхэн тэсч үлдэхээ чи 

хэзээ ч үл мэднэ..."

6. The Verve -  The Drugs Don't Work

Одоо тэр бүх мансууруулах бодис огт үйлчлэхгүй.

Бүх зүйлийг долоон дор болгохоос хэтрэхгүй.

Гэсэн ч би чиний царайг дахин нэг удаа харахаа мэдэж байна.

5. U2 - With or Without You

"Тэгээд чи өөрийгөө бодон холын хол явсан..."

4. Sinead O'Connor - Nothing Compares 2 U

"Би чамгүй дэндүү их ганцаардлаа.

Дуулах дуугүй шувуу шиг.

Ганцаардлын нулимсыг минь зогсоох юу ч үлдээгүй санагдана.

Хонгор минь, би юуг буруу хийснийг хэлээд өгөөч?"

3. Leonard Cohen - Hallelujah

"Үр минь, би ч бас өмнө нь энд байж үзсэн.

Би энэ өрөөг мэднэ, энэ шалан дээгүүр ч алхаж явсан.

Чамайг мэдэхээс ч өмнө би бас л чам шиг ганцаардал дунд амьдардаг байсан."

2. Eric Clapton - Tears in Heaven

"Хэрэв би чамайг диваажинд дахин харвал гараас минь чи дахин атгах уу?

Диваажинд би чамтай дахин нэг таарвал намайг дахин хөл дээрээ босоход минь туслах уу?"

Дуучин уг дууг золгүйгээр амиа алдсан 4 настай хүүдээ зориулан бичиж байсан юм.

1. R.E.M - Everybody Hurts

"Хэрэв энэ амьдралыг ганцаархнаа л тэвчин туулъя гэвэл

Энэ өдрүүд бас шөнүүд дэндүү урт мэт санагдана..."

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
3
3
4
4
1
1
32

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.