Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Чин сэтгэлээсээ хайрлуулсан хүмүүсийн жинхэнэ хайрын тухай хэлсэн 10 үнэн

Та учирсан уу?


Жинхэнэ хайр гэдэг өөрөө их том утга агуулга билээ. Тэгээд ч 7 тэрбум гаран хүн амтай энэ дэлхий дээрээс өөрийн жинхэнэ хайрыг, англиар бол "soulmate"-ийг олно гэдэг ихээхэн бэрх зүйл мэт санагдана. Гэхдээ өөрсдийн жинхэнэ хайраа олсон хүмүүсийг сонсохоор энэ гарцаагүй туулах л ёстой зам мэт. Үүний төлөө юуг ч туулсан хамаагүй бид олох хэрэгтэй мэт.

Бүгдээрээ жинхэнэ хайраа олсон хүмүүсийн бичсэн "Өөрийн жинхэнэ хайраа олох үед мэдрэгддэг 10 шинж тэмдэг" гэх нийтлэлийг сонирхоцгооё.

1. Тэр хүнтэй байхад та маш тав тух, амар амгаланг мэдрэх болно. Уулзаж, танилцаад удаагүй байсан ч ялгаагүй.

"Би анх интернетээр түүнтэй танилцаж байсан. Түүнтэй уулзаж, нүд рүү нь харах тэр мөчид бид интернетээр танилцсан танихгүй хүн гэх айдас, сандралыг огтхон ч мэдрэхээ больсон. Түүний ямар нэг зүйл гэнэт л маш дотно санагдсан. Түүнийг хараад л би маш их тайвшралыг мэдэрсэн. Хэн нэгэн царайлаг залууг харахад гэдсэн дотор эрвээхэй нисэлдэх мэт мэдрэмж авдаг гэдэг ч би тийм зүйлийг биш харин миний дотор оршиг ямар нэгэн зүйл түүнийг таньж, гээсэн хэсгээ эргүүлээд олж авах шиг л санагдсан. Түүнтэй анх уулзсан уулзалт маань яг л цаг хугацаа зогссон мэт санагдуулж, би зөвхөн өөрийн зүрхийг асар хүчтэй цохилохыг л мэдэрсэн." -Ашли Дюрхам

2. Та хоёр үнэхээр өөр өөр байлаа ч бүхнийг тэнцүүлдэг.

"Эхнэр минь миний заяаны хань мөн гэдгийг анх би яаж мэдсэн бэ гэхээр өөр өөр талууд маань биднийг нөхөж, тэнцвэржүүлж байсан явдал байсан. Түүний өөр байгаа нь миний дутуу байсан тэр хэсгийг нхөхөж, илүү сайн хүн болоход тусалсан. Яг л 'чи яаж надад ийм төгс тохирч чаддаг юм бэ' гэж хэлмээр." -Р.Фрийни

3. Та "түүнтэй" учирсан гэдгээ мэдрэх болно.

"Заяаны хань, жинхэнэ хайр гэж юу болохыг би мэддэггүй байлаа. Би Мауи арал руу найзуудтайгаа аялан явтал нэг залуу над дээр хүрч ирээд маргааш болох хуримд хамт явах уу гэж асуусан. Түүний сайн найз нь гэрлэж байгаа бөгөөд хамт очих хүн хэрэгтэй байсан юм. Миний сэтгэл зүйч надад боломжуудыг ашиглаж, хүссэнээрээ амьдар хэмээн зөвлөж, намайг зоригжуулсан байсан тул би зөвшөөрсөн. Гэхдээ маргааш өглөө нь би гаргасан шийдвэртээ харамсаад байж байтал тэр залгаж, дуут шуудан үлдээсэн байлаа. Тэр миний овгийг бас тахиа, үхэр, загасны махны алийг нь идмээр байгаа тухай асуусан байсан. Би эцэст нь шийдвэртээ үнэнч үйлдэж, түүнтэй хамт хуримд оролцсон бөгөөд үүнээс цааш болсон явдлууд тэр чигтээ түүх юм. Бид 10 гаруй жил хамт байсан ч яг л бүх насаараа хамт байсан мэт санагддаг. Бас одоо хүртэл мартаж чаддаггүй нэгэн зүйл бол түүнтэй анх уулзахад тэр ариун цэврийн өрөө эсвэл өөр тийшээ түр явахаар болж, намайг орхиод явсан юм. Харин би царайг нь мартчихсан байсан ч дотроо түүнийг эргээд ирэхэд танина хэмээн найдаж байсан юм. Яг л түүний дотоод мэдрэмж, эрч хүчинд татагдаж, түүнийг нь таньж байсан мэт. Бидний харилцаа 10 жил үргэлжилсэн ч тэр одоо ч надтай хамт өдөр болгон зүрх сэтгэл дотор минь хамт байгаа мэт санагддаг. Жинхэнэ хайр ийм л байдаг гэж бодож байна. Тогтоосон холбоо, мэдрэмж хэзээ ч үгүй болохгүй." -Кристи Жэйкобс

4. Та үүнийг бүх зүрх сэтгэлээрээ мэдэрнэ.

"Бидний амьдралыг харах өнцөг, хэв маяг яг л таарч тохирч байсан. Бас бид болзоод хоёрхон долоо хоног болсон байсан ч гэсэн би түүнтэй үүрд хамт байхыг хүсэж байсан. Бид цагийг үргэлж хамт өнгөрүүлэхийг хүсэж, олон зүйлийг туршиж, олж мэдсэн. 'Чи үнэхээр мэдэх үедээ мэднэ' гэдэг үг шиг бид үнэхээр мэдэрч байсан. Би найз руугаа залгаж амьдралынхаа жинхэнэ хайрыг олчихлоо гэж хэлэхэд тэр намайг согтуу байгаа эсэхийг асуусан. Гэхдээ би хэтэрхий сэтгэл хөдөлснөөс болоод утасны цаанаас тэгж сонсогдсон юм." -Аманда Олеандер 

5. Та тэр хүнийхээ хамгийн муу муухай үеийг олж харсан ч хайрласаар байх болно.

Би хамгийн дургүй мэргэжлээрээ суралцаж, бүх төлөвлөгөө минь нурсан байх үед түүнтэй танилцаж байсан. Гэхдээ тэр намайг байгаагаар минь харсан. Миний бүх муу муухай түүхүүд, бууж өгсөн явдал, зугтсан асуудлууд гээд бүгдийг. Гурван жил өнгөрсөн ч тэр одоо ч миний сэтгэлийг ямагт тэр хэвээр татдаг хэвээр. Бид өдөр болгон шинэ шинэ адал явдалтай учирч, нэг нэгнийхээ хажууд чадахаараа хамт байдаг. -Оливиа Фрэйзер

6. Нэг нэгнээ хэтэрхий их анхаарч, шаналал өвдөлтийг нь хүртэл хамт мэдэрнэ. 

"Түүний шаналал минийх болсон цагт би түүнийг жинхэнэ хайр минь гэдгийг мэдсэн юм. Бид нэг коллежид суралцдаг байсан. Тэр нэг удаа надад гэр бүлийнх нь гишүүн эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн бөгөөд санаа нь үнэхээр зовж, хэцүү байгаа нь илт харагдаж байсан юм. Гэтэл орой нь би ариун цэврийнхээ өрөөнд уйлж, бүх зүйл сайн сайхан байгаасай хэмээн залбирч байсан юм. Тэгвэл тэр үүнээс болж шаналахгүй шүү дээ. Өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй түүний гэр бүлд санаа зовж байгаагаа би тэр үед ухаарсан. Миний гэр бүлийнхэн намайг түүнд үнэхээр хайртай гэдгийг ухаарахад хүртэл тусалсан юм даа." -Холли Риордан

7. Бие биедээ хүрэх үед яг л цахилгаанд цохиулах мэт болно.

"Заяаны ханьтайгаа учрах үед энэ мэдрэмж бол юутай ч харьцуулахын аргагүй, зүрх сэтгэл сэргээм, өвдөг чичрэм, хэзээ ч арилахгүй тийм мэдрэмж байсан юм. Тэр хүн бол цаанаасаа чамд заяагдсан нэгэн гэдгийг мэдэрнэ. Ямар ч анхааруулгагүй, мэдэгдэлгүйгээр гэнэтхэн хүрч ирдэг. Гар гараасаа атгах үед яг л цахилгаан гүйж байгаа мэт төгс мэдрэмж авна." -Ёди Мелзер Дартер

8. Таны харилцаа хүнд хэцүү цаг үеийг туулах ч эргэн ирэх замаа олоод л байдаг.

"Жинхэнэ хайр, заяаны хань бидэнд толь барьж өгдөг хүмүүс юм. Тэд бидний анагаах, өөрчлөх, ямар нэг арга хэмжээ авах ёстой зүйлсийг шууд л харуулдаг. Энэ бол маш хэцүү, шаналалтай, тэвчихэд бэрх цаг үе. Ихэнх нь үүнээс шантарч зугтах гэдэг. Иймээс л жинхэнэ хайраа олсон хүмүүс холдож, эргээд нийлэх хандлагатай байдаг. Та хоёр сална, эргээд нийлнэ, тэгээд холдоно. Хол байгаа мөртлөө л хамт байгаа мэт санагдана. Учир нь энерги, мэдрэмжийн хувьд үнэхээр хамт байгаа учраас тэр шүү дээ. Энэ мэдрэмж та хоёрыг салсан ч мэдрэгдсээр байдаг тул эргээд нийлдэг, гэхдээ хэтэрхий шаналалтай байгаа учир дахиад л холдож зугтдаг. Энэ эргүүлэг давтагдсаар л байдаг." -Жэйкобс

9. Та бүх хамгаалалтаа буулгаж, тэр хүний хажууд 100 хувь өөрийнхөөрөө байж чадна.

"Жинхэнэ хайр чинь таны хамгийн сайн найз. Багийн гишүүн. Өөрийн хачин, инээдтэй, хөгжилтэй талуудаа харуулахад айхгүй байж чадах нэгэн. Бусад хүмүүсийн дэргэд нуусаар байдаг зүйлээ тэр хүний хажууд санаа зовох зүйлгүйгээр харуулж, хийж чаддаг байх." 

10. Тэр хүн танд амьдралын хамгийн чухал хичээлийг заахаар ирсэн гэдгийг та анзаарна.

"Тэр хүн амьдралд тань хамгийн чухал хичээлийг заах багш. Таныг өддөг, галзууруулах шахдаг, туршдаг, хамгийн гүнд байгаа зүйлийг ухаж гаргаж ирдэг нэгэн. Таныг өөрийн үнэ цэнэ, амьдралын чухал бүхнийг ойлгоход хөтөлдөг хүн. Гэхдээ ихэнх хүн жинхэнэ хайраа олсон мөртлөө дэндүү эрт алддаг. Учир нь таны давж гарах эсэх нь үл мэдэгдэх тийм хүнд сорилт тэр хүнийг даган ирдэг. Харин зарим нь тийм эрт бууж өгөхийг хүсэлгүй, тэр хүнд хичээлийг үзэж, дараа нь ирэх гайхалтай бэлгийг хүртдэг юм. Энэ бол бид бүхний хүсэн тэмүүлдэг, хүртэх эрхтэй зүйл шүү дээ." -Роүзенберг

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
30
0
4
0
0
2

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.11.12 103.212.116.83

Unench hair gej baihgui.Zuvhun kino umuu uran zohiold l jinhene hair gej baidag baih.Jinhene unench hair bol etseg ehiin l hair um

4 Хариулах


Зочин 2019.11.11 66.181.161.100

Түүнийгээ алдаад 12жил болсон ч одоо хүртэл өчигдөрхөн ямар том түшиг тулгуур нөмөр нөөлгөө алдсанаа мэдэрч харамсаж явдаг.Хүүхдүүд минь л түүний минь үргэлжлэл юмуу даа

0 Хариулах


naaisu xd 2019.07.25 202.126.88.224

ter nmaig uneheer chin setgeleeseei hairladag baisansan :( uneheer ix

0 Хариулах


Зочин 2019.11.17 203.91.115.251

mdada

0 Хариулах


Зочин 2019.07.23 202.126.89.164

Жинхэнэ хайр, хуурамч хайр гэх нь тэнэглэл. Хайр хаа сайгүй л байдаг шүү дээ.

0 Хариулах