Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Подкаст: "Эсгий хот"-ын Алдараа, Энхжин

Одоогоор монгол хэлээр 20 орчим подкаст бий. Эдгээрээс "Эсгий хот" подкастыг онцоллоо.


Мэдээллийг тогтмол, энгийн, ойлгомжтой авах хэрэглүүр нь яах аргагүй подкаст болоод буй. Эхэндээ монгол хэлээр подкаст тэр бүр олддоггүй байсан бол 2016 оноос эхлэн сүүлийн хоёр жилд энэ тоо 20 орчим болж өссөн юм.

Эдгээрээс Улаанбаатар хотын тухай "Эсгий хот" хэмээх подкастыг та бүхэндээ танилцуулж байна.

"Эсгий хот" подкастыг Т.Алдарсайхан, Б.Энхжин нар хөтөлдөг. Б.Энхжин нь "Gerhub" ТББ-ын гүйцэтгэх захирал, Т.Алдарсайхан нь "Lorinet" сангийн Монгол дахь төлөөлөгчийн ажил эрхэлдэг ч ажлынхаа хажуугаар энэхүү подкастыг хийж доорх сэдвийн хүрээнд гурван ангийг бэлтгэн цацаад байна.

#1. Хотын нийтийн тээврийн талаар

#2. Хотын эдийн засаг

#3. Нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж

Энэхүү подкастаар тэд хотыг хэрхэн төлөвлөдөг, гудамжийг юу аюулгүй болгодог, байр яагаад өндөр үнэтэй байдаг зэрэг хоттой холбоотой төрөл бүрийн сонирхолтой сэдвүүдээр ярилцдаг. 

Энэ сард "Эсгий хот" подкастын дөрөвдүгээр анги "Орон сууц, үл хөдлөх хөрөнгө" сэдвийн хүрээнд цацагдах юм байна. 

Ингээд тус подкастыг бэлтгэдэг Энхжин, Алдараа хоёртой танилцъя. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
3 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
3
5 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.