Хайх зүйлээ бичнэ үү

Стресс нь хүнийг дааврын өөрчлөлтөд оруулж, хоол боловсруулах үйл явцад нь нөлөөлдөг.

“Herbalife Nutrition” компанийн шим тэжээлийн мэргэжилтэн, эмч Анастасия Кургиниантай хоол хүнстэй холбоотой сэтгэлзүйн тухай болон зөв хооллолтын талаар ярилцлаа.

- Бидний амьдралд хоол хүнс хэр чухал нөлөөтэй вэ?

- Хоол хүнс бол бидний биеэ мэдрэх үндэс суурь нь болдог. Тиймээс ходоод гэдсээ хайрлах хэрэгтэй. Бидний ходоодонд ашигтай бичил биетүүд бий. Тэд биеийн дархлааг дэмжиж, хэвийн үйл ажиллагаатай байлгахын тулд яг л үйлдвэр шиг ажилладаг юм. Эдгээр бичил биет нь өвс ногоо, жимс жимсгэнэд дуртай. Тиймээс тэднийг дэмжихийн тулд хүмүүс жимс, ногоо сайн идэх хэрэгтэй. Монголд лууван, сонгино, навчит ургамлууд, даршилсан байцаа зэрэг хүнсний ногоо элбэг байдаг шүү дээ. Орчин үед түргэн хоол их болсон. Чихрийн агууламжтай бүтээгдэхүүн ч их. Эдгээр нь ходоод гэдсэнд төдийлөн сайнгүй болохоор аль болох идэхээс татгалзах хэрэгтэй.    

- Хоол хүнс хүний сэтгэл зүйтэй хэрхэн холбогддог юм бэ. Хүмүүст сонирхолтой байх болов уу?

- Биднийг бага байхаас эхлэн сайн ажиллах ёстой гэж сургасан ч хэрхэн амрах хэрэгтэйг заагаагүй. Тэгэхээр хүн амарч сураагүй учраас амархан бухимдаж, стресст ордог. Стресс нь хүнийг дааврын өөрчлөлтөд оруулж, хоол боловсруулах үйл явцад нь нөлөөлдөг. Хооллолтод стресс их нөлөөтэй. Эмэгтэйчүүдэд хоол хүнстэй холбоотой сэтгэлзүйн асуудал их тулгардаг. Жишээлбэл, ажил дээрээ стресстэх, гэр бүлийн амьдралд нь таагүй үйл явдал тохиолдох ч юм уу сэтгэлзүйтэй холбоотой асуудал тулгарахад чихэрлэг зүйлс болоод эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хоол унд ихээр иддэг. Мөн гэр бүл, хамт олноороо байхдаа их идэхгүйг хичээсэн ч сэтгэл хөдлөлөөсөө болж их хэмжээгээр иддэг тохиолдол бий. Барууны орнуудад эмэгтэйчүүд жимс ногоо их иддэг. Зарим тохиолдолд махны хэрэглээ нь дутагддаг. Гэтэл монголчууд маханд дуртай. Тиймээс хоолондоо махнаас гадна жимс, хүнсний болон нарийн ногоо түлхүү хэрэглэхэд зүгээр. Учир нь эмэгтэйчүүдэд уураг, микро элементүүд дутагдвал чихэрлэг зүйлсэд татагдах хандлагатай байдаг. 

- Тэнцвэржүүлсэн шим тэжээл гэж юу вэ, олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө үү?

- Тэнцвэржүүлсэн шим тэжээлийн тухай ярихын тулд юун түрүүнд өглөөний хоолыг ярих хэрэгтэй. Өглөөний хоолоо зөв идээд эхлэвэл өдрийн турш бусад хоол хүнсээ төлөвлөхөд хялбар болдог. Хүйтэн үед биеээс цайр, А, В бүлгийн витаминууд ихээр алдагддаг учраас нөхөх шаардлагатай байдаг. Хэрвээ тэнцвэржүүлсэн хоол хүнс хэрэглэхгүй бол уг амин дэмүүдийг хоолноосоо авч чадахгүй. Тиймээс энэ бүгдийг тооцож, өглөөний хоолоо зөв сонгох хэрэгтэй. 

- Өглөөний цай маш чухал байх нь. Гэтэл өглөөд юу ч идэлгүй гэрээсээ гардаг хүмүүс ч байдаг. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөөч?

- Өглөөний ундаа уудаггүй хүмүүсийн гол шалтгаан нь оройд их идсэнээс болдог. Орой их идэхээр ходоод нь шөнөжингөө ажиллаад шингэж гүйцээгүй учраас өглөө хоол идэх хүсэл төрдөггүй гэсэн үг л дээ. Өглөөний хоолонд уураг, эслэг, ашигтай нүүрс ус байх шаардлагатай. Жишээлбэл, омлет ч юм уу, бага зэргийн мах болон олон төрлийн ногооны салатнууд байж болно. Хэрвээ цаг бага байвал богинохон хугацаанд бэлдэх боломжтой Формула-1 коктейль ч байж болно. Уг коктейль нь тэнцвэржүүлсэн шим тэжээлийн найрлагатай учраас хоолыг орлох сонголт байж болно. Мөн маш сайн эслэг авахыг хүсвэл Хербалайф компанийн овъёос алимны ундааг санал болгомоор байна. Энэ ундаа нь пробиотик ихээр агуулдаг болохоор ашигтай бичил биетийг өсгөх орчин бүрдүүлж өгдөг. 

- Хүмүүс чипс, хийжүүлсэн ундаа гэхчлэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйлс идэж, уухаараа заавал дуусгах ч юм уу, дууссан ч дахин идэх хүсэлтэй байдаг. Энэ юунаас болдог юм бол?

- Яагаад гэвэл үйлдвэрлэгчид нь бидний сул тал дээр сайн ажилладаг юм. Чипс, хийжүүлсэн ундаа зэрэг нь байгалийн гаралтай биш хүний гараар бүтдэг бүтээгдэхүүнүүд. Маш их давс, сахар, илчлэг агуулдаг. Энэ бүгд “стрессний хоолнууд”. Өөрөөр хэлбэл, уур бухимдал, стрессээ даван туулахын тулд иддэг бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Эдгээр хүнсийг ямар үед идэхийг илүү их хүсэж байгаагаа анхаарах хэрэгтэй. Сэтгэл санаагаа тогтворгүй үед идээд байхаар тойрогт орчихдог болохоор дахин дахин идээд байдаг. Эдгээрийг идэхээр хүний инсулин /сахар/-ий хэмжээ ихсэж багасаад тогтвортой биш болдог. Хэрвээ зөв хооллолттой байж өлсөхгүй байвал ийм зүйлс идэх нь багасна. 

- Монголчуудын хооллолтын гол хэрэглээ нь мах. Хүйтэн сэрүүн орныхонд мах чухал ч гэсэн их идвэл хөгшрөлт хурдан явагддаг гэдэг. Махтай хамт идэхэд тохиромжтой хүнс юу вэ?

- Монголчуудын махны хэрэглээ их гэдгийг сонссон. Миний ажигласнаар ч монголчууд хоол сонгохдоо мах түлхүү хэрэглэж, ногооноос татгалзах хандлагатай байсан. Мэдээж монголчуудын амьдралын хэв маягт нь тохирсон байж таарна. Хамгийн гол нь махтайгаа хамт юу идэхээ л анхаарах хэрэгтэй. Ер нь хүнсний ногоо, ногоон навчит ургамал, жимсний хэрэглээгээ нэмэгдүүлэх нь зөв. Мөн цагаан гурилын хэрэглээгээ багасгавал их сайн. Тэгээд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн нь хүний бодисын солилцоог түргэсгэж, бөх унтаж амрахад тусалдаг. Дээрээс нь эрдэс бодисууд, витамин уухыг зөвлөж байна. 

- Шим тэжээлийн мэргэжилтэй учраас хооллолтдоо нэлээд анхаардаг байх. Та хоол хүнсэндээ ихэвчлэн ямар сонголт хийдэг вэ?

- Би өглөөд 2 ширхэг өндөг, тал авокадо, зүсэм бүхэл үрийн талх, оливийн тостой, гүнждийн үртэй салат зэргийг иддэг. Би салатанд дуртай. Идэвхтэй, эрч хүчтэй ажилладаг болохоор 11 цаг орчим хөнгөн зууш иддэг. Ихэнхдээ Формула-1 экспресс батончик идчихдэг юм. Эслэг ихтэй, шоколадны амттайгаас гадна бие галбирт сөрөг нөлөөгүй болохоор идэх дуртай. Өдөр тахиа шувууны мах, гурвалжин будаа, жигнэсэн ногоо иддэг бол оройн хоолондоо загасны мах, ногоо түлхүү хэрэглэдэг. Заримдаа оройн хоол идэхгүй үе ч бий. Нобелийн шагналт эрдэмтэд оройн хоол идэхгүй унтахад хүний биеийн эд эсүүд нөөцөнд байгаа энерги, илчлэгээ авдгийг тогтоосон байдаг. Энэ нь биед хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шимэгдүүлж, цэвэрлэдэг байна. Тийм болохоор би долоо хоногт нэг удаа ч юм уу, дасгал хөдөлгөөн бага хийсэн үедээ оройн хоол иддэггүй. Ус болон алое, нимбэгтэй ус их уудаг. Беларусьт хүн болгон ус сайн уухыг мэддэг хэрнээ шинжилгээнд хамрагдсан үр дүнг нь харахаар ус сайн уугаагүй л байдаг. Мөн өглөө болон оройн хоолоо “Формула-1” уургийн коктейлоор орлуулчихаар амар байдаг. Учир нь би маш их ажилтай, томилолтоор их явдаг болохоор “Формула-1” цаг сайн хэмнэж, хэрэгтэй шим тэжээл өгдөг. Би Herbalife-ын “Herbalife line max” гэж Омега-3 хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Омега-3 нь тархи, зүрх судасны үйл ажиллагаанд сайн шүү дээ. Мөн Алое гэж ургамлын ундаа бий. Усандаа нэмээд уухаар бага зэрэг хүчиллэг чанарыг нь нэмэгдүүлдэг. Энэ нь ургийг илүү сайн шингээж, ходоодны шүүсийг илүү сайн ялгаруулахад нөлөөлдөг. Өглөөд термо цай уухад бие сайхан сэргээд л ирдэг дээ. 

- Манай улсад Herbalife-ын бүтээгдэхүүнтэй холбоотой эерэг, сөрөг ойлголт их байдаг. Уг бүтээгдэхүүн хүний биед үнэхээр сайн нөлөөлж чадах уу? 

- Бүтээгдэхүүнүүд маш сайн гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Учир нь бүтээгдэхүүн боловсруулалтад дэлхийд алдартай эрдэмтэд оролцож, судалгаан дээр үндэслэж гаргадаг. Шинжлэх ухааны зөвлөл гэж бий. Зөвлөлийнхөн бүтээгдэхүүнээ хэрхэн хийх, яаж сайжруулах тал дээр ажилладаг. Энэ баг нь газарт үр тариалж эхлэхээс эцсийн бүтээгдэхүүн болж гартал нь нарийн чамбай хянаж шалгадаг. Сүүлийн үеийн судалгаа шинжилгээндээ тулгуурлаж байнга сайжруулдаг юм. Тиймээс л би бүтээгдэхүүнүүдэд итгэл төгс байдаг. Бүтээгдэхүүн маань хүнээс хүнд дамждаг болохоор зарим хүмүүст буруу ойлголт төрүүлэх, бүтээгдэхүүнээ буруу тайлбарлах үе гардаг байх. Тиймээс л мэргэжилтнүүд нь олон орноор явж, хүмүүст үнэн бодитой мэдээлэл өгч, семинар ордог. Мөн Ёс зүйн албатай. Энэ алба нь хүмүүстэй хэрхэн зөв харилцах, яаж ажиллах талыг нь хариуцаж, ажилчид, гишүүдтэйгээ тулж ажилладаг юм. Мөн “Herbalife”-ын бүтээгдэхүүнийг судалгааны газрууд авч шинжлээд эерэг үнэлэлт өгсөн байдаг. 

- Эрүүл хүнс, эрүүл хооллолтыг хэвшүүлэхийн тулд юунд хамгийн их анхаарах шаардлагатай вэ. Хэрэгжүүлэхэд энгийн зөвлөгөө өгөөч? 

- Энэ асуултыг сонсоод сүүлийн үед хийгдсэн судалгаа санаанд орлоо л доо. Судалгаа нь “Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох нь чухал уу, нийгэмд байр сууриа олж өөрийгөө хэн гэдгийг ойлгосон байх нь чухал уу” гэх асуултад тулгуурласан юм. Үр дүн нь хүн өөрийгөө хэн гэдгийг ойлгосон байхад хоол хүнснийх нь чанар сайжирдаг байна. Яагаад гэвэл хүн өөрийгөө мэдэрдэг, ойлгосон үедээ зорилт тавьж, үүндээ хүрэхийн тулд эрүүл, зөв хооллолтын тухай мэдлэгтэй болдог юм байна. Зөвлөгөөний хувьд нэгдүгээрт, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Дараа нь нойроо сайн авч, бүтэн нойртой хонох маш чухал. Гуравдугаарт, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөж байна. Хамгийн сүүлд нь хүн хоол хүнсний талаар мэдлэгтэй байж, хэзээ, ямар хүнсний бүтээгдэхүүнийг юутай хольж идвэл биед сайн гэдгийг мэддэг байх нь чухал. Түүнчлэн өдөрт идсэн зүйлсээ тэмдэглэж, биедээ хэрхэн өөрчлөлт гарч байгааг анзаарах зүгээр шүү. Тиймээс тэмдэглэл хөтлөөд үзээрэй. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
6
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.07.13 103.229.123.160

Bayarlalaa Herbalife

0 Хариулах