UBLife Logo
Бокс, ММА

М.Нандинцэцэг ДАШТ-ий медальт Монголын анхны эмэгтэй боксчин боллоо

М.Нандинцэцэг ДАШТ-ий медальт Монголын анхны эмэгтэй боксчин боллоо

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо энэ сарын 15-24-нд явагдаж байна. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медаль хүртсэн анхны боксчин боллоо.

Тэр Мароккогийн Зохра Захроутай хүрэл медалийн төлөө тулалдаж, 5:0 ялалт байгуулсан юм. Гэхдээ сэтгэл ханах болоогүй. Маргааш Нандиа Болгарын С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Стойка Петрова нь 2016 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2014 оны Европын аварга, “Лондон 2012” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт тамирчин юм. ОУХМ М.Нандинцэцэг Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт,  дэлхийн цомын мөнгөн медальт.Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойд барьсан том бэлэг бол энэ байлаа. Манай боксчид ийнхүү тэгш ойдоо түүхийн шинэ хуудас нээсэн амжилтаар бэлэг барьж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
19
8
35
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.