Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сүмо: А.Амарсанаагийн талаар ОХУ-ын хэвлэлд гарчээ

Түүний тухай "Московский комсомолец" сонинд бичсэн байна.


Мэргэжлийн сүмогийн монгол бөх А.Амарсанаа Роога нэрээр энэ тэмцээнээс эхлэн барилдаж байна. Маэзүмо буюу шинэ бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд тэр 3 даван, гараагаа тун сайн эхэлсэн билээ. Роога монгол аав, тува ээжтэй, 14 нас хүртлээ Тувад ээжтэйгээ амьдарч байгаад Монголд ирсэн. Түүний тухай "Московский комсомолец" сонинд бичсэн байна. 

"Московский комсомолец" Тува

Тува ээж, монгол аавтай залуу сүмоч спортын өндөрлөгт гарсаар байна. 19 настай Амартүвшин Амыр-Санаа бол тува ээж, монгол аавтай залуу. Тэр Монголд амьдраад удсан бөгөөд мэргэжлийн сүмод тун амжилттай барилдаж, энэ спортын томчуудын анхаарлыг татаж эхлээд байна. Түүнийг бага байхад нь аав нь Улаанбаатар луу авч явсан бөгөөд ээж нь Тувад үлдсэн юм. 

Саяхан Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол Японд түүнийг хайж олон уулзаж, холбоо тогтоон, ээжийнх нь мэндийг дамжуулсан билээ. Мөн ээжийнх нь өвөг дээдэс амьдардаг төрөлх Тува нутгаа мартахгүй байхыг хүссэн юм. 
Өчигдөр Шолбан Кара-оол блог дээрээ Амарсанаагаас ирсэн товчхон захидлыг нийтэлсэн. Амарсанаа Кюүшюү башёд 3 өрсөлдөгчөө ялснаа мэдэгдээд энэ бүхэн алс холоос ирж сэтгэлийн эрч хүч хайрласан Шолбан Кара-оолын ач тус шүү гэж онцолжээ. "Танд их баярлалаа. Би Тувагийн ард түмнийг баярлуулахаар барилдах болно" гэж Амарсанаа бичсэн байна. 

"Эки хуннун мендизи биле хундулуг Шолбан Валерьевич ! 11 айда эгелээн турнирге хурежип эгелептим, анаа 3 хурешкеш ужелдирзин октап алдым.
Ырак черден чедип келгеш деткип турарынар менээ дыка улуг куш болду улуу-биле четтирдим!
Амдаа эки хурежип тыва чоннумга эки медээлер чедер кылдыр кызар мен!» Чаптанчыын дылынын, бо хире моге шыырак оглувустун биче сеткилдиин, эр хейин! Чугле бурунгаар, оглум Амыр-Санаа!"

Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол "Манай бөх Амыр-Санаа надад захидал бичжээ. Би түүний одонд итгэж байна. Тэр дэлхий дахинд эх орныхоо нэрийг мандуулах болно" гэж блогтоо тэмдэглэсэн байна. 
19 настай Амартүвшин Амыр-Санаа 135 кг жинтэй, 183 метр өндөр. Өвөө нь хуреш бөхийн аварга Валерий Араптан юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.