Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Эрүүл хийгээд амттай өглөөний цай

“Сайн Плас” гэх шинэхэн бүтээгдэхүүн гараад байгаа ба эрүүл амьдралаа энгийн нэгэн жороор тэтгэх хүсэлтэй олон хүний хамгийн зөв сонголт болоод байна.


“АПУ Дэйри” компани 2014 онд тусдаа компани болон салж, “Сайн”, “Маамуу” гэсэн брэндүүдийг хэрэглэгч бидний гар дээр хүргэх болсон билээ. “Сайн” брэндийн бүтээгдэхүүнүүд гэр бүлийн орчин үеийн хэрэглээнд зориулагдсан хамаагүй өргөн сонголттой. Мөн орчин үеийн хурдан хэмнэлттэй их хотын завгүй амьдралд хамгийн хялбар, чанартай хэрэглээ болох бүтээгдэхүүнүүдийг маш авсаархан сав боодолтойгоор хүргэдэг. Энэ жилээс эхлэн тус брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүд илүү зохицуулах үйлчилгээтэй болж ирж байна. Өнгөрсөн жилээс бидний гар дээр хүрч эхэлсэн ногоо, жимстэй йогуртууд хүмүүсийн сэтгэлд маш их хүрсэн. Харин энэ удаа “Сайн Плас” гэх шинэхэн бүтээгдэхүүн гараад байгаа ба эрүүл амьдралаа энгийн нэгэн жороор тэтгэх хүсэлтэй олон хүний хамгийн зөв сонголт болоод байна. 

Хүмүүс бид ихэнхдээ өглөөний цайгаа хам хум уугаад гарч гүйцгээдэг. Мөн заримдаа өглөөний цайгаа уухгүй гарах ч тохиолдол байна. Судалгаагаар бид өглөөний цай унднаасаа өдрийн эрч хүчний 15-25 хувийг авах ёстой гэсэн байдаг. Гэтэл өглөөний цайгаа уухгүй гарснаас болж та эрч хүчээ алдаад зогсохгүй зүрх, ходоодны өвчин, чихрийн шижин, таргалалт зэрэг олон өвчний суурийг тавих магадлалтай. Харин “Сайн Плас” йогурт нь зохицуулах үйлчилгээ үзүүлдгээс гадна эслэгээр баялаг буюу таны өдөрт авах ёстой эслэгийн 12 хувийг хангаж өгөх бүтээгдэхүүн юм. Жимс, үр тарианы хальсан хэсэг, овьёосоор баяжуулсан учир өглөөний цайндаа хүртэхэд маш тохиромжтойгоос гадна амттай. Манго, овьёостой йогурт болон хар чавга, үр тариа, самартай йогурт гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг та өглөөний цай, өдрийн цайны цаг, амттан идмээр санагдсан үедээ зооглох боломжтой. 

Гэхдээ яагаад заавал зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх ёстой вэ?

Бие махбодын бодисын солилцоог дэмжин, эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн зохицуулах үйлчилгээтэй хүнсний төрөлд багтдаг. Хүн өдөрт хоол хүнснээс зайлшгүй авах ёстой үндсэн элементүүд байдаг. Нүүрс ус, уураг, өөх тос гэх үндсэн шимт бодисуудаас гадна эрдэс, амин дэмүүдийг бид зайлшгүй хоол хүнснээсээ авах ёстой. Гэхдээ үүнээс гадна бид эслэг гэх нийлмэл нүүрс усыг хоол хүнсэндээ давхар хэрэглэж байх ёстой аж. 

Эслэг яагаад хүний биед чухал вэ?

Бидний ходоодонд байгаа ашигтай нянгууд идэвхтэй байснаар хоол шингээлт болон бусад хоолны систем зүй зохистой явагддаг. Харин эслэг таны ходоодонд байх үй олон ашигтай бактериудыг тэтгэдэг учраас хоол шингэхгүй байх, ходоод өвдөх, өтгөн хатах зэрэг асуудлуудыг шийдэхэд гол түлхүүр болж өгнө. Мөн эслэг ихтэй хоол хүнс хэрэглэсний дараа ус сайн уух юм бол ус, эслэг гэсэн хоёр зүйл яг л хөзрийн хар, улаан хүн шиг л гар нийлж ажиллана. 

Таны бүдүүн, нарийн гэдсэнд байгаа бүх бохирдлыг хөөж гаргахад тустай ба ходоодонд байгаа хэрэггүй нянгуудыг ч дарангуйлах чадалтай. Эслэг таны нарийн, бүдүүн гэдсэн дэх усыг өөртөө шингээх замаар өтгөн хаталтаас сэргийлэх чадалтай. Бас ус, эслэг хоёр нийлэхээрээ таны биеийн жинд анхаарал тавих маш сайн “дасгалжуулагч” болж хувирна. Хэрэв та өөрийн мэдэлгүй хэмжээнээсээ хэтрүүлэн идэж, түүнээсээ болж жин нэмж, сэтгэлээр унаж, сэтгэлээ засах гэсэндээ дахиад л нэг мэдэхэд л шөнө дунд хөргөгч онгойлгоод зогсож байдаг бол эслэг, нүүрс ус хоёрт энэ асуудлаа шилжүүлэн өгч болно. 

Учир нь эслэг ходоодны усыг сороод өөрийнхөө хэмжээнээс 4-6 дахин өсч цатгалан мэдрэмж төрүүлэн, бага идүүлдэг. Тэгэхээр та илүүдэл жингээсээ салахын тулд заавал олон төрлийн өөр арга хэрэглэх шаардлагагүй, харин ч маш эрүүл, амттай аргаар хүссэн жиндээ хүрэх боломжтой юм. Иймээс та үр тариа, эслэгээр баяжуулсан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ илүү их хэрэглэх аваас хэрэглэдэггүй хүмүүсээс хэд дахин илүү бие хөнгөн явах боломжтой. Эслэг өөрөө усанд уусдаг болон уусдаггүй гэсэн хоёр төрөл байдаг. Мөн үр тариа, жимс ногоо, тэр тусмаа хальсан хэсэгт нь маш ихээр агуулагдаж байдаг. Жишээ нь та алимны хальсыг арилгаад идэх юм бол эслэг нь багасч байна гэсэн үг юм. Сүүлийн үед мөн бүхэл үрийн гурилаар хийсэн бүтээгдэхүүн, бүхэл үртэй жигнэмэг зэргийг хүмүүс түлхүү хэрэглэхийг зорьдог болоод байна. Учир нь бүхэл үр тарианы гаднах хальсан хэсэгт нь эслэг агуулагдаж байдаг.

Нэгдүгээр гурил, дээд гурил зэрэгт хэт боловсруулалт хийгдээд ирэхээр хүнсэнд агуулагддаг эслэг байхгүй болдог.

Ийм учраас авч чадахгүй байгаа эслэгээ хүн заавал нөхөж авах шаардлагатай. Сүүлийн үед эслэгийг синтетик буюу хиймлээр гаргаж авах тохиолдлууд бас их болж байгаа. Алимны хальсыг ашиглан гаргаж авсан эслэг гэдэг ч юм уу. Үүнийг эмийн сангуудаар зарж, хүмүүс эслэгээ нөхөхийн тулд авч хэрэглэдэг.  Яагаад гэвэл эслэг хүний биед заавал хэрэгтэйгээс гадна хүмүүс идэж буй хоол хүнснээсээ эслэгийг тэр болгон сайн авч чадахгүй байгаа юм. Иймээс л өтгөн хаталт үүсч, биед бохирдол хуримтлагдан, цус бохирдож, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг үүсдэг. “Сайн Плас” бүтээгдэхүүний хувьд жимс, үр тариаг нэмж өгснөөс гадна эслэгээр баяжуулсан онцлогтой юм. Өмнө нь дурдсанчлан “Сайн Плас” йогуртаас та өдрийн эслэгийн 12% -ийг авах боломжтой, бөгөөд Монголын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэсэн Mонголдоо цор ганц эслэгээр баяжуулсан йогурт юм.

Халуун орны манго жимс болон зохицуулах үйлчилгээтэй хар чавгын давуу талууд

Манго жимс болон хар чавгатай бүтээгдэхүүн гаргасан нь мөн их учиртай. Сайн брэндийн хувьд хэрэглэгчдээсээ өөрсдийн бүтээгдэхүүний тухай сэтгэгдэл, санал хүлээн авдаг бөгөөд дийлэнх хэрэглэгчид хар чавга, манго зэргийг сонирхож байжээ. Жүрж, алим, усан үзэм зэрэг жимстэй бүтээгдэхүүнүүд манай улсад түлхүү байдгийн зэрэгцээ манго бол орчин үед хүмүүсийн амтархан идэх болсон үнэтэй, олон төрлийн давуу талтай жимс билээ. Манго жимсэнд агуулагдах амин дэмүүдийн 90% нь витамин Ё, 75% нь бета-каротина буюу А витамин байдаг. Мөн витамин Е, эслэгээр баян жимс. Эдгээр дөрвөн бодис нь бүдүүн нарийн гэдэс, нойр булчирхай, түрүү булчирхай, сүүний булчирхай, умай, ходоод зэрэг эрхтнүүдийг хавдраас хамгаалдаг. Хар чавганы хувьд хоол тэжээлийг шингээхэд тус нэмэр болдог, хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад тустай зэрэг чанараараа хүмүүсийн дунд хэдийн түгээмэл болоод эхэлсэн билээ. Зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн дунд хар чавга зохих ёсоор №1 бүтээгдэхүүн болоод байгаа. 

Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол

Хэрэглэгчид өөрт хэрэгтэй бүтээг­дэхүүнээ сонгон авахын тулд хаяг шошгыг маш сайн уншиж, юунд тустай, юу юу орсон гэдгийг харж байх нь чухал билээ. Сайн Плас бүтээгдэхүүний хувьд хаяг шошго тал дээр маш нямбай хандаж, танд өгөх ашиг тус болон бусад мэдээллийг хангалттай оруулж өгсөн байна. Зохицуулах үйлчилгээтэй, эслэгийн хоногийн хэрэгцээний хэдэн хувийг уг бүтээгдэхүүнээр нөхөх боломжтой зэргийг та шууд харах боломжтой. 

Бүтээгдэхүүний бас нэгэн онцлог бол дээр дурдсаны дагуу өглөөний цайны хэрэглээг хангах явдал юм. Гол нь уг бүтээгдэхүүнд бүхэл үр, жимс орсон учир зажлууртай бас их амттай. Хэрэв та их ажилтай, эртлэн босч цайгаа ч ууж амжилгүй гарч явдаг бол уг йогуртыг сонгоорой. Савлагаа нь тун авсаархан бөгөөд өөртөө халбагатай учир хаа ч идэх боломжтой. Өглөөний цай гэдэг хүний биеийн хувьд түлш л гэсэн үг юм. Ходоод хоосон байхад ямар ч ажил хэрэг байсан эрч хүчтэйгээр явуулахад асуудалтай. Дээрээс нь таны ходоод, гэдэс хямарч өвдөх аюултай болдог.

Хэрэв та өглөөний цай бэлдэх завгүй ажилтай байдаг бол, хүүхдүүддээ амттай, эрүүл хүнс идүүлэхийг хүсвэл уг йогуртыг сонгоорой.

Өглөөний цайгаа уусан хүн өдрийн турш цовоо сэргэлэн байхаас гадна өдөр, орой хэтрүүлэн идэх асуудалтай тулгардаггүй.

Амттайгаас гадна эрүүл хүнсийг олж хэрэглэнэ гэдэг өнөө үед хэцүүхэн зүйл болоод байгаа шүү дээ. Амттай бол ямар нэгэн байдлаар биед хортой эсвэл эрүүл байлаа гэхэд нэгэн хэвийн амттай зүйлс олон байдаг. Гэхдээ йогурт гэдэг яалт ч үгүй өнөө цаг үеийн хамгийн амттай сонголт юм. Хүүхдүүд, оюутан залуус, ажил хэрэгч хүмүүс, настан буурлууд гээд бүгдэд таалагдана. Калори тийм ч өндөр биш учир фитнесээр хичээллэдэг хүмүүс ч хүссэнээрээ идэх боломжтой. Сайн брэндийн бүтээгдэхүүнүүдэд бүгдэд нь хүний биед хэрэгтэй прибиотик бактериуд байдаг. Сайн Пласын хувьд үүн дээр нэмэгдээд амттай, эслэгээр баяжуулсан, эрүүл мэндийг бүрэн дэмжих маш үнэ цэнэтэй шинэ бүтээгдэхүүн болон гарчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
2
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
3
2018.11.16
Анастасия Кургиниан: Эмэгтэйчүүдэд уураг, микро элементүүд дутагдвал чихэрлэг зүйлсэд т...
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
39
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.