UBLife Logo
OMG

ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?

ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?

Эрэгтэйчүүдийн MAXIM сэтгүүлийн газраас ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй"-г шалгаруулжээ. Та бүхний танил бүсгүйчүүд байгаа гэдэгт итгэлтэй байна."Дом-2" шоуны хөтлөгч Ольга Бузова олон нийтийн сүлжээнд хамгийн олон дагагчтай орос хүн гэдгээрээ алдартай. Гэхдээ тэр дөнгөж 95-д бичигдсэн.  

Теннисчин Шарапова 90-р байр.

ОХУ-ын Гавьяат жүжигчин Алсу 89-р байр.

Хөнгөн атлетикийн тамирчин Дарья Клишина 70-р байр. 

"ВИАгра" хамтлагийн гишүүн асан Санта Димопулос 47-р байр. 

"ДАШТ 2018" наадмын элч төлөөлөгч Виктория Лопырева 45-р байр. 

2012 оны олимпийн аварга, гимнастикчин Каролина Севастьянова 40-р байр. 

Тиматигийн сүйт бүсгүй асан Алена Шишкова 33-р байр.

Жүжигчин Екатерина Климова 31-р байр.

Супер модель Наталья Водянова 29-р байр. 

"Орел и Решка" нэвтрүүлгийн хөтлөгч асан Регина Тодоренко 12-р байр. 

Эхний 10 байр.

10-р байр. Анна Кастерова

"Россия-2" сувгийн спортын нэвтрүүлэгч Анна замналынхаа ид үе дээр алдарт хоккейчин Малкинтай гэрлээд АНУ-д амьдарч байгаа. 

9-р байр. Равшана Куркова

Эх орондоо "Звоните Ди Каприо", "Беглецы" зэрэг кинонд тоглож, оргилд гарсан тэрбээр одоо гадаадын төслүүдэд оролцож байна.

8-р байр. Лукерья Ильяшенко

"Сладкая жизнь" цувралаар олны танил болж, энэ жилээс гол дүрд л тоглодог болсон жүжигчин бүсгүй. 

7-р байр. Ани Лорак

Энэ жил Ани "Сумасшедшая" дууныхаа клипээс гадна "Diva" хэмээх бүтэн шоу хийсэн. Телевизийн хэд хэдэн нэвтрүүлэгт оролцсон.

6-р байр. Любовь Аксенова

Бандерастай цуг кинонд тоглож, Америкийн "Жек Райан" цувралд уригдсан энэ бүсгүйн чансаа жил ирэх тусам өссөөр байна. 

5-р байр. Анна Седокова

Дуучин бүсгүй Анна энэ чансаанд байнга айргийн 5-д давхидаг.

4-р байр. Анастасия Ивлеева

Даруухан видео блогчин байсан энэ бүсгүй шоу бизнесийн оргилд дөхсөөр байна. "Орел и Решка"-г эзэмшиж, том дуу хөгжмийн наадмыг хөтлөдөг болоод байгаа.

3-р байр. Ольга Серябкина

"Serebro" хамтлагийн гишүүн асан Ольга хүрэл медаль хүртсэн.

2-р байр. Вера Брежнева

Жүжигчин Вера бол гоо бүсгүй төдийгүй XXI зууны эхэн үеийн Оросын нэгэн үзэгдэл гэж хэлж болно.

1-р байр. Ирина Шейк

2018 оны ОХУ-ын хамгийн халуухан бүсгүй бол Ирина Шейк. Татар цустай энэ бүсгүй 2013 онд энэ чансааг тэргүүлж байлаа. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.