Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна

Харин би 3 үеийг унтаж, хэвтэж байгаад ч тулалдчихаж дөнгөнө


Мэргэжлийн боксын домог, ялагдашгүй аварга Флойд Мейведерийн оролцох  “Risin 14” тулааны тэмцээн Японы Сайтамад эхэллээ. Нээлтийн ёслол дээр Флойдын нэрийг дуудсан ч аварга гарч ирсэнгүй. Түүний өрсөлдөгч нь Японы Тэншин Насүкава. Тэншин кикбоксоор 27 тулалдаж 27 ялсан, холимог тулаанд 4 удаа оролцож, 4 ялсан, бас ялагдаагүй байгаа 20 настай тулаанч.
Хоёр тамирчны тулаан боксын дүрмээр, гэхдээ үзүүлэх тоглолт маягаар 3 минутаар 3 үе явагдана. Жин үзэлт дээр Мейведер 66,7 кг, Насүкава 62,1 кг байлаа. Талууд хэлэлцсэний дүнд Флойд 10, Тэншин 8 унцын бээлийтэй тулалдах боллоо. 

Мейведер тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “3-хан үе тоглоход бэлтгэл хийх хэрэг огт байхгүй. Би 30 жил 12 үе тулалдаж ирлээ. Тэншин хамаг чадлаараа бэлтгэл хийсэн нь мэдээж. Харин би 3 үеийг унтаж, хэвтэж байгаад ч тулалдчихаж дөнгөнө” хэмээн залуу өрсөлдөгчөө бассан. Энэ басаж байгаа нь ч тулааны дүрэмтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Нийтэд зарлаагүй ч дүрмэнд “Хэрэв Тэншин хөл ашиглах, өшиглөх юм бол өшиглөлт болгонд Мейведер 5 сая доллар авна гэж тусгасан байгаа гэнэ. Мөн нэг үед 2 өшиглөхөөр тохиролцсон, 3 үеэс Флойд 30 сая доллар зөвхөн өшиглүүлээд авах гэрээтэй гэсэн яриа гараад байгаа юм. 
“Энэ тулаанаас Флойд Мейведер 88 сая доллар авна. Үүнээс 62 сая доллар нь тулаанд оролцсоны хөлс буюу баталгаатай шагнал. Харин үлдсэн 26 сая долларыг телевизийн дамжуулалт, төлбөрөөс авах болно” гэж Их Британийн сэтгүүлч Майкл Бенсон мэдээлсэн билээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
2018 оны 15 МИНУТЫН АЛДАР
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
1
2
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.