Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ

Энэхүү мэс заслыг нутагшуулах үйл ажиллагааг эрчимтэй хийж эхэлжээ.


ГССҮТ нь 2018 оноос эхэлж  Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байна. Тухайн мэс засал нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад хийгдэж үр дүн нь батлагдсан бөгөөд энэхүү мэс заслыг нутагшуулах үйл ажиллагааг эрчимтэй хийж  эхэлжээ.

Уг мэс засал нь жижиг зүслэгээр хийгддэг, мэс заслын дараах өвдөлт зовиур бага, нөхөн сэргэх процесс хурдан бөгөөд  бүх насны хүмүүс хийлгэж болно. Энэ мэс засал нь зөвхөн өвдөгний үений сөнөрөлд орсон буюу өөрчлөлт бүхий хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солих мэс засал ба өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай. 

Өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүмүүс маш олон бий. Бидний мэдэхээр настай хүмүүс өвдөгний үенд яс ургасан гэж ярьдаг. Тухайн эмгэг нь 4 үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийдэг байна. Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотойгоор үүсдэг аж. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг байна.

Мэс заслын багт ГССҮТ-ийн Ерөнхий захирал,  Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайхан, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Тэргүүлэх зэрэгтэй их эмч Ж.Түмэн-Өлзий, ЯҮГТ2-ийн ахлах зэрэгтэй гэмтлийн мэс заслын эмч Б.Баатаржав, ЯҮГТ2-ийн гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх, Мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг, Мэдээгүйжүүлгийн сувилагч Ч.Уранчимэг нар ажиллаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
18
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.