Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ч.Бадрал "Дэлхийн дуурийн дуучин Кардифф-2019" уралдааны шилдэг 20-д шалгарчээ

Тэрбээр дэлхийн 400 гаруй дуучдаас шигшигдэн үлджээ.


"Дэлхийн дуурийн дуучин Кардифф-2019" уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатанд Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал "дуу романс" болон "дуурийн ари" төрөлд дэлхийн 400 гаруй дуучдаас шигшигдэн үлджээ. Уг шалгаруулалт Английн Лондон хотноо болж, шилдэг 20 дуучныг тодруулсан байна.

Тэрбээр дэлхийн шилдэг 19 дуучинтай тунан үлдэж, ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо дуулж, хоолойн чадлаа сорихоор боллоо. Хоёр жил  тутамд зохиогддог "BBC Cardiff Singer of the World" буюу "Дэлхийн дуурийн дуучин Кардифф" уралдаанд өмнө нь МУГЖ, Монголын Соёлын элч дуучин Э.Амартүвшин 2015 онд оролцон дэд байр буюу үзэгчдийн нэрэмжит шагналыг дуурийн аригаар авч байсан бол МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар 2017 онд оролцон шилдэг таван дуучны нэгээр шалгарч, дуу романсын төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм. Мөн 2017 онд УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б. Батжаргал шилдэг 20 дуучны нэгээр шалгарч байв. 

Ч.Бадрал нь өнгөрсөн жил Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон билээ. 

Их Британийн Уэльсийн нийслэл Кардифф хотноо 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ уралдаан 1983 оноос эхэлжээ. 18-32 насны дуучид оролцдог тус уралдаан эхний шатандаа дуучдын бичлэгийг сонсож, 20 дуучныг шалгаруулж авдаг аж. Анхны уралдаанд Финляндын дуучин Карита Меттила тэргүүлж байв. Тус уралдааны тэргүүн байрын шагнал 20 мянган паунд стерлинг буюу 67 сая төгрөг юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
4 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
4 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.