Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"

Албан ёсоор мэдээлэл хийлээ.


“Mongolia’s next top model-2” реалити шоу нэвтрүүлгийн талаар “Медиа боловсрол суваг” ХХК болон шүүгчдийн зүгээс мэдээлэл хийлээ. Өнгөрөгч оны аравдугаар сарын сүүлчээр тус нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Боловсрол сувгийн Ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн “Шоуны оролцогчид маань гэр бүл, ойр дотнынхон, интернет орчноос хол байж, нэг байранд 2 сарын турш амьдардаг. Энэ хугацаанд охидуудын дунд янз бүрийн асуудал гардаг. MNTM шоуны нэгдүгээр улиралд ч ийм л байсан. Гэхдээ одоо сошиал сүлжээнд яваад байгаа шиг бие биенээ үзэн ядсан, хэн хэнийгээ хурцадмал байдалд оруулсан тохиолдол нэг ч удаа байгаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Ямарваа нэгэн үл ойлголцол нь бие биенийгээ үзэн ядах, цаашлаад нэгнийхээ амь насанд халдах хэмжээнд байгаагүй гэдгийг мэдэгдэж байна. Манай нэвтрүүлэгт 16 охин нэвтрүүлгийн шалгаруулалтад ороод одоо 5 охин үлдсэн байгаагаас харамсалтай нь Чамин-Эрдэнэ маань бидний дунд алга байна. Нэвтрүүлэг, баг хамт олны хувьд ч энэ маш хэцүү хэрэг байсан. Уг харамсалтай хэрэг гарсан цагаас эхлээд телевизийн зүгээс болон нэвтрүүлгийн багийнхан хууль цагдаагийн байгууллага болоод ар гэрийнхэнтэй хамтран ажилласан” гэлээ. 


Түүнчлэн хэрэг явдал гарсны дараа тус телевизийн зүгээс нэвтрүүлгийг 3 долоо хоногийн турш завсарлаад талийгаачийн ар гэр, ээжтэй нь ярилцаж, зөвшилцсөний эцэст түүний дүрсийг монтажлан хасахгүйгээр гаргах болсон аж. Учир нь талийгаачийн ээж Г.Чимгээ охиныхоо тэмдэглэлийн дэвтрийг үзүүлж, түүний бичсэн MNTM шоуны шилдгээр шалгарах хүсэл мөрөөдөлтэй байсныг нь дурдан нэвтрүүлэгт хэрхэн оролцож байсныг үзэхийг хүссэн байна.  

“Mongolia’s next top model” реалити шоуны хөтлөгч, шүүгч, топ модел Нора “Энэ нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчийн хувьд болон хувь хүний зүгээс ийм хэрэг явдал гарсанд маш их харамсаж байна. Манай нэвтрүүлэг болоод Монголын загварын ертөнцийн хувьд хэзээ ч нөхөж болшгүй том гарз учирсан. Хэрэг явдал гарах үеэр би Хятад улсад явж байсан. Ажил явдлын үеэр нь намайг гэр бүл дээр нь очиж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн ташаа мэдээлэл тарсан. Би талийгаачийн 49 хоног болохын өмнөхөн Монголд ирсэн. Би байгаагүй ч гэсэн нэвтрүүлэг, телевизийн удирдлагууд, шүүгч Энхболд ар гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Тус шоу нь өөрийн гэсэн зохион байгуулалттай дэлхийн контент юм. Олон нийт болоод сэтгүүлчдээс мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг шалгаж байж мэдээллээ түгээхийг хүсэж байна. Буруу ташаа мэдээлэл тарааж, хүмүүсийн нэр төрд халдаад байгаа хүмүүсийг би албан ёсоор шүүх цагдаад өгч, асуудлаа шийдвэрлүүлнэ. Тиймээс худал мэдээлэлд бүү итгээрэй, ташаа мэдээлэл битгий цацаачээ гэж хүсмээр байна” гэв. 

Мөн тус шоуны зураг авалт өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр эхлээд аравдугаар сарын 1 гэхэд дуусч, охид гэр гэртээ буцсан үед тус харамсалтай хэрэг гарсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
5
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ө. Пүрэвсүрэн 2019.04.03 66.181.161.3

shildeg oroltsogch ni nas barsan ni mash haramsaltai bna honooson huniig ni zaaval olooroi

0 Хариулах