Хүн бүрт арьсны гоо сайхан хамгийн чухал. Хэрэв та сорви, нүхжилтгүй арьстай болохыг хүсч байвал энэ удаагийн Ub.life-ийн туршилтыг хүлээн авна уу.
"Beau Monde" арьс, гоо заслын эмнэлэгтэй хамтран нүүрний лазерын туршилт хийж, нэг сарын дараах үр дүнг харуулахыг зорьлоо. Лазер гэхээр л аюултай, хийлгэхэд айдас төрүүлэм сонсогддог ч, энэхүү туршилтыг үзсэний дараагаар таны бодол өөрчлөгдөх болно гэдгийг хэлье.

Оролцогч 1: "Анх удаа нүүрний лазерт орж байна. Миний хувьд өсвөр насандаа арьсаа буруу арчилснаас үүдэн маш их нүхжилт үүссэн. 100 хувь биш гэхэд арьсаа 90 хувь хүртэл нөхөн сэргээх боломжтой гэсэн"

Оролцогч 2: "Хүүхэд төрүүлснээс хойш олдмол сэвхтэй болчихсон. Лазерт ороод сэвх багасаад, нүүрний арьс маань гэрэлтээд ирнэ гэхээр сэтгэл их догдолж байна"