Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Найрагчийн мөрөөр" төслийн баг өнөөдөр Улаанбаатараас хөдөллөө

"Найрагчийн мөрөөр" төсөл нь их зохиолч Д.Нацагдоржийн өрнө дахинд суралцаж асан ул мөрөөр аялж, түүхийг сөхөн, сэтгүүл зүйн олон төрлөөр бүтээл тууривах зорилготой аж.


Их зохиолч Д.Нацагдоржийн өрнө дахинд суралцаж асан ул мөрөөр аялахаар "Найрагчийн мөрөөр" төслийн багийнхан өнөөдөр аян замдаа гарлаа. Уг төслийг манай сэтгүүлч У.Бямбаням санаачлан, их зохиолч төдийгүй тухайн үеийн нийгмийн сэхээтнүүдийн суралцаж асан түүхийг сэтгүүл зүйн олон төрлийн контентоор хүргэхээр аян замдаа гарсныг дуулгахад таатай байна.   

"Найрагчийн мөрөөр" төслийн багийнхан "On the trail of a Poet" фэйсбүүк хуудас нээн "Зуугаад жилийн өмнө Монголын сэхээтэй хөвгүүдийн ачаар өрнийн боловсролыг сурах, улс эх орноо шинэ цагтай нүүр тулахад бэлтгэх зорилгоор Герман, Франц улсад 40 сурагчийг илгээсэн байдаг. Тэд хожмын Монгол Улсыг бүтээлцсэн ч нэгэн насны амьдралдаа туулж барамгүй харуусалтай, гунигтай амьдралыг үзжээ. Тэдний нэг их зохиолч Д.Нацагдоржийн өрнө дахинд суралцаж асан ул мөрөөр аялах "Найрагчийн мөрөөр" төсөл маань Хүрээнээс (Улаанбаатараас) хөдөллөө. Бид төслийнхөө логонд хамгийн түгээмэл зураг болон зохиолчийн гарын үсгийг оруулан урласан болно. Бидний аян замд сайн сайхныг ерөөгөөрэй" хэмээн нийтэлжээ.

Төслийн багийхны аяллын сонин сайхан, сонирхолтой баримтуудыгэнэхүү хуудсыг даган цаг алдалгүй аваарай. Улаанбаатар - ОХУ - Герман гэсэн маршруттай тэдний аялал сар орчим үргэлжлэх юм.



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
1