UBLife Logo
Newsfeed

1918 онд "Испани ханиад" тахлын үеэр гаргаж байсан аюулгүйн зөвлөмж

1918 онд "Испани ханиад" тахлын үеэр гаргаж байсан аюулгүйн зөвлөмж

Түүх давтагддаг гэх үгийг хүн бүр мэдэх байх. 1918 онд гарч, Дэлхийн нэгдүгээр дайнтай зэрэгцэн хүн төрөлхтний амийг үй олноор нь авч одсон аймшигт тахал болох "Испани ханиад"-ыг энэхүү жишээнд дурдаж болох байх. Тухайн үед тахлаас сэргийлэн ямар зөвлөмж гаргаж байсныг хүмүүс интернетээр хуваалцан шуугьж байна.

"Испани ханиад" тахлын үеийн зөвлөмж. Түүх давтагдаж байна. #УртКовид

Тахлаас сэргийлэн хийж болох болон болохгүй зүйлс

Амны хаалт зүү.

Цэвэрхэн, эрүүл амьдралын хэв маягаар амьдрах.

Арьсны нүх сүвийг үргэлж цэвэр байлгах - Усанд тогтмол орох. 

Хоол идэхийн өмнө байнга гараа угаа. 

Өдөр шөнийн алинд ч цэвэр агаар оруулж, цэвэр агаараар дүүрэн байх.

Дааралгүй дулаахан яв.

Маш сайн унтаж амрах.

Ам хамраа давстай усаар тогтмол цэвэрлэх (Гадагшаа гарсан бол дараа нь байнга цэвэрлэх), (Нэг аяга усанд хагас халбага давс хийх)

Шинж тэмдэг илэрч эхэлбэл эмч дээр шууд оч.

Хөл хорионы дүрэм журмыг хүндлэн дагаж мөрдөх.

Олон нийтийн газраас хол байх. Та өвчилсөн хэн нэгэн хүнтэй ойрхон байснаар л халдвар авах боломжтой.

Ханиалгаж, найтааж байгаа хүнээс хол бай.

Амны хаалтыг тайлж болохгүй.

Мэргэжлийн хүний үгийг ойлгохгүй байлаа гээд үл тоож болохгүй.

Эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмыг даган мөрдөх.

Ямар ч үед өөрийгөө давуу эрхтэй, онцгой нэгэн гэж битгий бод.

Хэрэв та ханиад хүрч, өвдсөн бол бусад хүмүүсээс зайгаа барь. Та тэднийг өвчлүүлж, бүр үхэхэд хүргэж ч мэднэ. Эмчтэй уулз.

"Испани ханиад" тахлын үед дэлхий даяар уг өвчнөөс болж үхсэн хүний тоог бүрэн гаргах боломжгүй гэдэг. Гэвч 20-50 сая хүн нас барсан гэх тоог гаргасан байдаг. 

Одоогийн байдлаар Коронавирусээр дэлхий даяар 20 сая гаруй хүн өвчилж, 750 мянган хүн нас бараад байна.

Тиймээс бид энэхүү тахлаас сэргийлэн амны хаалтаа сайн зүүж, гаргаж буй зөвлөмжүүдийг сайтар дагах хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.