Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: "AWSM Ulaanbaatar"-аар зочилсон нь

Азийн орнуудын өвөрмөц хоолыг зооглож болох шинэхэн газар Бага тойрууд, тэр тусмаа их сургуулиудын дунд нээгдсэнийг Ширээн дээр булан онцолж байна.


Азийн орнуудын өвөрмөц хоолыг зооглож болох шинэхэн газар Бага тойрууд, тэр тусмаа их сургуулиудын дунд нээгдсэнийг "Ширээн дээр" булан онцолж байна.

Байршил

Бага тойруу, НҮБ-ын гудамж, 28-р байр буюу МУИС-ийн 4-р байрны урд. 

Уур амьсгал

Хоёр өрөөтэй бөгөөд тус тусдаа өөр уур амьсгалыг бүрдүүлжээ. Үүдний хэсэг таазнаас шал хүртэлх цонхтой гэгээлэг, кофе шопд байгаа мэт уур амьсгалыг бүрдүүлэх бол хоёр дахь өрөө нь бага зэрэг харанхуй, ресторан эсвэл паб-д байгаа мэт орчинг бүрдүүлжээ.

Ая, тух

Юу ч хийж суусан тухтай санагдсан. Ганцаараа суух, ажлын уулзалт, аяга кофе уухад ч тохиромжтой. Ширээ болгоны доор залгууртай болохоор компьютер дээр ажиллахад асуудалгүй. Харин хичээлийн улирал эхлэхэд хүн ихтэй болж магадгүй.

Хөгжмийн сонголт

Bodikhuu, Nujabes зэрэг instrumental hip-hop дуунуудыг ихэвчлэн сонсоно.

Онцлох хоол

Thai cocos curry chicken rise - 8,900₮

Тахианы мах, хулуу, дал модны сүү, карритай. Тайланд эсвэл хаа нэгтээ энэ карриг идэж байсан хүмүүст шууд тэр үеийн дурсамжууд сэргэмээр дэндүү амттай байв. Монголд идсэн хамгийн өвөрмөц карри байсныг энд онцлоё.

Flying noodle soup - 8,400₮

Бэлтгэсэн гурилаа зориулалтын зэс хутгаар зорж шөлөндөө болгодог. Орцонд нь мах, ногоо, гурил гээд бидний мэдэх гурилтай шөл шиг сонсогдовч амт нь тэс ондоо. Хөнгөн, бас амттай “нисдэг” гоймонтой шөлийг заавал амтлаарай. 

Хоолны цэс дээрх ихэнх хоолыг махгүй захиалах боломжтой тул веган хүмүүст хүртэл таалагдах байх.

Магтах зүйлс

Австрийн Вена хотод тогоочоор ажиллаж, амьдарч байгаад Монголд ирсэн залуус амттай, түргэн үйлчилдэг, өрсөлдөхүйц үнэтэй хоолны газар нээжээ. Мөн Tok Tok хоол захиалгын апп-аар хүргэлттэй.

Муулах зүйлс

Кофений хувьд бусад кофе шоптой үнэ ижил боловч амт тааруу.

Хамгийн үнэтэй хоол

Thai cocos curry chicken rice, Pho noodle soup - 8,900₮

Хамгийн хямд хоол

Цуйван - 6,900₮

Зөөгчдийн “царай”

Үүсгэн байгуулагчид өөрсдөө үйлчилдэг учир сайн.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

Үзэмжтэй. Интерьер нь өвөрмөц. 

Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ? 

Кофе болон алькохоль сонголттойгоос гадна шөнийн 02 цаг хүртэл ажилладаг тул хамт олон, найз нөхөдтэйгээ ярилцаж суухад тохиромжтой. 

Холбоосууд.

Facebook

Instagram

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Ф.М.Достоевский: Энэ бол гэмт хэргийн сэтгэлзүйн задлан
2
14 цагийн өмнө
Соёлын бүтээлч сар: Бүтээлч үйлдвэрлэлийн амин сүнс нь юу вэ?
3
2021.11.22
Авторын булан: Би мэдэхгүй буюу Зонхов төр барьж байна!
санал болгох
1
7 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
9 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
12 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
3
0
0
0
0
0